Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзаи террористуудтай хийх тэмцэлд нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхээс татгалзах хүсэлт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад тавьжээ. Учир нь ийм ажиллагааны уршгаар ямар ч гэм зэмгүй хүмүүс амь үрэгдэж байна гэж тэр тэмдэглэв.

Өчигдөр Барак Обама болон түүний гэргий Мишель пакистаны 16 настай бусгүйг Цагаан ордны Лууван хэлбэртэй ажлын тасагт хүлээн авч уулзсан байна. Тэд пакистаны ба өөр улс орнуудын охидын боловсрол эзэмших эрхийг хатуу тууштай хамгаалж байгаа бусгүйд талархал илэрхийлэв.

Малала Юсуфзаи интернетийн блогдоо пакистаны Сват тойргийн аж амьдралын тухай өгүүлж, лалынхан охид сургуульд сурахыг хориглохыг оролдож байгаад анхаарлыг хандулснаараа нэр цуутай болжээ.

Одоогоос нэг жилийн өмнө «Талибан» хөдөлгөөний этгээдүүд бусгүйн амь насанд халдсан боловч тэр азаар эсэн мэнд үлдсэн юм. Одоо Малала Их Британид сууж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байна.

9-р сарын эхээр Гаагад түүнд энх тайвны хөгжилд хувь нэмэр орулсныг тэмдэглэн Олон улсын хүүхдийн шагнал, энэ долоо хоногт Европын парламенгтын академич Андрей Сахаровын нэрэмжит «Чөлөөт сэтгэлгээний төлөө» шагнал гардуулжээ.

«Пакистан, Афганистаны боловсролын хүрээ болон сирийн дүрвэгчдэд дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхийлөгчэд талархал илэрхийлсэн» гэж Малала Цагаан ордонд уулзалт хийсний дараа мэдээллээ.

Үүний хамт хүний эрхийг хамгаалагч охин Барак Обаматой уулзаж ярилцахдаа АНУ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудыг террористуудтай хийх тэмцэлд хэрэглэж байгаад сэтгэл түгшснээ илэрхийлжээ. Агаараас ийнхүү дайрсны уршгаар ямар ч гэм зэмгүй хүмүүс бас амь үрэгдэж байгаа нь пакистаны иргэдийн зэвүүцэл төрүүлж, терроизмыг гааруулж л байна» гэж Малала Юсуфзаи үзэж байна.