9-р сарын 18-нд «Приразломная» тавцан дээр гарахыг оролдсон Greenpease байгууллагын идэвхтнүүдийг саатуулж баривчласан явдал Орос улс ба хилийн чанадад ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Олон улсын энэ байгууллагын үйл ажиллагаа шинжээчдэд сэжиг төрүүлж байна. «Морской бюллетень» сонины эрхлэгч Михаил Войтенко байдлыг дүгнэн хэлэхдээ

«Корпорацуудаас аваад бүхэл бүтэн улс орон хүртэл бүгд Гринпистэй харилцахаас эмээж байв. Ингээд одоо сандарч эмээхгүй тохиолдол Гринпист тулгарав. Гринписийн хөлөг онгоцны олонхи идэвхтэн, багийн гишүүд ажиллагааныхаа хууль зүйн уршгийг мэдэхгүй байна гэж бодож байна.

Хор холбогдолы нь ухамсарлахгүй байна. Үүнийг тэдэнд урьдчилан сануулаагүй байх. Одоо ухаантай болсон байх. Миний бодоход дээрмийн ажиллагаа явуулаагүй. Харин хууль ёсны үүднээс далайн дээрэм хэмээн үзэх бүрэн үндэс бий» гэлээ.

Гринпис байгууллагын идэвхтнүүд зохисгүй байдалд удаа дараа орсныг дурдая. Олонхи тохиолдолд шийтгэл хүлээхгүй байв. Хэт хүнд ял ноогдуулсан гэж өрнөдийн ХМС-үүд узэж, оросын эсрэг мэдээллийн кампанит ажиллагаа явуулж байна. Улс төр судлаач Сергей Михеев хэлэхдээ

«Гринписийг тойруулан өдөөсөн кампанит ажиллагаа атгаг шинж чанартай байна. Гринпис бол байгаль орчныг хэвээр хадгалахын төлөө тэмцэгчид, Орос улсыг эрх чөлөөг багалзуурдан дарагч мэтээр харуулж байна.

Үнэн чанартаа Гринпис бол шударга бус байгууллага мөн. Дэлхийн янз бүрийн улс оронд хууль бус арга барилыг олонтаа ашиглаж байна. Иймээс хууль ёсоор шийтгүүлэхэд хүрдэг. Үйл ажиллагаа нь эдийн засаг, улс төрийн шудрага бус тоглоомд холбогдох үүрэг гүйцэтгсэн тохиолдол гарсан» гэлээ.

Аргентины эдийн засаг, энергийн талаархи шинжээч, эдийн засгийн ухааны доктор Ортис Андрес Карлос мөн адил саналтай байна.«Байгууллагын идэвхтнүүд маш бүдүүлэг өдөөн хатгах ажиллагаа явуулж, оросын тавцанг өнэхээр дайрсан.

Байгуулагынхан олон нийт үүнд хэрхэн хандахыг л сонирхож байна. Харамсалтай нь Гринпис олон улсын томоохон этгээдүүдийн ашиг сонирхолд үйлчилж байгааг бүгд тэр болгон ойлгохгүй байна. Тэдгээр Гринписийн ийм ажиллагааг сайн санхүүжүүлж байна» гэж аргентины шинжээч мэдэгдлээ.

Радикал үзэлтэй экологчид зөвхөн оросын барилга байгууламжуудын эсрэг ажиллагаа явуулахгүй байна. Гринписийн радикал ажиллагаа Оросыг оролцуулан дэлхийн бараг бүх улс орныг хамрав.

Тухайлбал Гринпис Япон улстай нэлээд түгшүүртэй харилцаатай байна. Экологч гэгчдийн ажиллагааны хариуд буурьтай арга хэмжээ авсан учир өрнөдийн хэвлэл шуугиан дэгдээв. Мэдээжээр байгаль орчныг хамгаалах талаар олон түвэг бэрхшээл гарсан. Гэвч экологийн асуудалд өөр арга замаар анхаарлыг хандуулвал зохино.