G20-ны сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар Вашингтонд уулзаж, төсвийг батлах, төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлж тогтоох асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах зөвлөмж АНУ-ын эрх баригчдад өгөв.

Оросын ба бусад орны байдал АНУ-ын төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлэх эсэхээс шалтгаалж байна гэж ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Америкийн үнэт цаас ОХУ-ын санхүүгийн нөөцийн бараг 45 хувь эзлэж байгааг тэрээр дурдав.

АНУ-д төсвийг батлаагүй учраас холбооны яам, тусгай газрууд бүр 11 хоног хэсэгчлэн ажиллахгүй байгаа хийгээд улсын олон зуун мянган албан хаагч цалингүй амралт арга буюу авсан байна. 10-р сарын 17 гэхэд АНУ төрийн өрөө дарах аргагүй болж мэднэ.

АНУ-ын төрийн өр шир аль хэдийнэ туйлдаа хүрсэн.Өр нь хууль ёсоор тогтоосон 16,7 триллион доллароос хэтрэсэн учир ахин зээл авах аргагуүй болсон. Энэ нь америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт ноцтой аюул учруулж мэднэ гэж Барак Обамагийн засаг захиргаа болон хараат бус олонхи шинжээч үзэж байна.