БНАСАУ пуужингийн баазаа Хятадтай хил залгаа умард солонгосынхны шүтээн болсон Пэктусан нуруунаас холгүй газар дор байгуулжээ. Бааз нуруунаас өмнө барагцаалбал хоёр км зайтай оршино.

10-р сарын 10-нд өмнөд солонгосын «Чунан ильбо» сонин засгийн газрын төлөөлөгчийн мэдээллээс иш татан энэ тухай анхны мэдээг нийтлэв. «Тэгснээр Пхеньян стратегийн давуу талтай болж байна» гэж сонинд бичсэн билээ.

Умард Солонгосын пуужин-цөмийн боломж бодит шинжтэй болсон учир ноцтой аюул тулгарсан» гэж БНСолонгос Улсын БХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ким Мин Сок мэдэгдээд БНАСАУ дунд тусгалын баллистик пуужингаа Пэктусан нурууны дэргэд байрлуулвал тэдгээр нь америкийн цэргийн баазууд байгаа японы Окинава болон Гуам арлуудад хүрч мэдэхийг анхааруулжээ.

Сөүл энэ оны бүр 5-р сард Умардын цөмийн ба пуужингийн технологи ахиж байгааг харгалзан цэргийнхээ шуурхай удирдлагыг АНУ-аас Өмнөд Солонгост 2015 оны 12-р сараас хойш шилжүүлэх хүсэлт тавьсан билээ.

Дээрх өгүүллэгийг АНУ, Өмнөд Солонгос, Японы Тэнгисийн цэргийн хүчин, Цэргийн нисэх хүчний хамтын байлдааны сургууль Солонгосын хойгийн эрэг хавьд эхлэсэн өдөр 10-р сарын 10-нд нийтлэсэн нь тэмдэглүүштэй. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебин үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Америк-өмнөд солонгос-японы хамтын байлдааны сургуулилт чухам одоо явагдаж байна. АНУ-ын атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц, пуужинт хөлөег онгоцууд болон сөнөөгч онгоцууд түүнд оролцож байна. Түүнчлэн атомын зэвсэг бүхий шумбагч онгоцууд оролцож байгаа бололтой.

Эдгээр хөлөг онгоц солонгосын дайн дуусснаас хойш бүр 60 жил өнгөрсэн үед тэнд юу хийж байна вэ? Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зарчмыг зөрчихгүй байна гэж уу? ХМХ БНАСАУ-ыг аюулын голомт мэтээр санаатайгаар дүрслэн харуулж байна. Ялангуяа өмнөд солонгосын ХМХ улайран дайран давшилж байна.

Дайсныг дайрахын өмнө түүнийг аль байдгаараа муучлан дайрдгийг сүүлийн үед АНУ-аас Ойрхи Дорнодод өдөөсөн мөргөлдөөнүүдийн туршлага нотлон харуулж байна. Өөртөд нь таалагдахгүй дэглэмийг солих гэсэн оролдлогы нь дэлхийн олон нийт эсэргүүцэж болзошгүйг харгалзан хэнээрхэл дэгдээдэг. Энэ удаад ч тийм байна» гэв.

Харин Өмнөд ч,Умард Солонос ч ийм ажиллагаа явуулж байгааг дурдая. Хоёр тал тодорхой зорилгын хойноос хөөцөлдөж байна. Тухайлбал Умард Солонгосын эрх баригчид дээрх байлдааны сургуулийг буруушаахдаа «түрэмгий империалистууд сүйдэж мэднэ» гэж айлган сүрдүүлэв.

Умард Солонгосын газар дорхи баазад пуужинг байруулсан эсвэл тэнд зэвсгийн плутонийг хадгалж байгаа тухай мэдээлэл Өмнөд Солонгост байхгүй. Одоогоор бүх хувилбар таамаглал төдий зүйл билээ. Пэктусан нуруу хожим галт уул болж хувирч тэсрэх аюул л эргэлзээ төрүүлэхгүй байна. Энэ баазад пуужингаар өгөх цохилт буюу санамсаргүй дэлбэрэлт галт уулыг дэлбэрэхэд хүргэж мэднэ.