Сочид өвлийн Олимпийн наадмын аюулгүй байдал, оролцогчид буюу зочдыг дээд зэргийн ая тухтай байдлаар хангах асуудал оросын хүчний байгууллагын өмнө тулгараад байна. Ямар ч «онцгой дэглэм» тэмцээний үеэр хотод бий болгох тухай төлөвлөгдөөгүй юм. Гэсэн ч тодорхой арга хэмжээ авагдах болно.

Олимпийн объект байгаа бүсүүдэд л хатуу хязгаарлалт тогтоох юм. Энэ нь болзошгүй терактаас сэргийлэхэд шаадлагатай гэж Оросын Холбооны Аюулгүйн Албаны төлөөлөгч Алексей Лаврищев тэмдэглээд

«Онцгой бүсүүдийн хувьд орох хаалган дээр нэвтрэх шалгалтыг явуулах болно: объектуудад нэвтрэн орохын тулд хөгжөөн дэмжигчийн паспорт эсвэл олимпийн зөвшөөрөл, билеттэй байх шаардлагатай. Хориотой зүйлийг авч орохыг нэвтрүүлэхгүй зорилгоор хувь хүн болон тээврийн хэрэгслийг шалгах явц дууссаны дараа л нэвтрүүлэх юм» гэлээ.

Сочид Олимпийн наадам явагдах үеэр авто машин эзэмшигчдэд хязгаарлалт хийгдэх болно. Гэвч энэ бол зөвхөн аюулгүй ажиллагааг хангаад зогсохгүй, Олон улсын олимпийн хорооны шаардлагатай холбоотой юм гэж Оросын ДХЯ-ны төлөөлөгч Антон Гусев өгүүлсэн юм.

«Ийм арга хэмжээ авахад хүргэсэн нь юуны өмнө Сочийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой юм. Нилээд үргэлжилсэн замын сүлжээнээс гадна «олимпийн гэр бүл» болон зохион байгуулах хорооны түншүүдэд зориулан машинаа тавих газар захиалсантай холбоотой ОУОХ-ны тамирчдыг саад тотгоргүй нэвтрүүлэн өнгөрүүлэх боломжийг хангах тодорхой шийдвэр байгаа юм.

Иймээс хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарч, үүний хамтаар Олимпийн наадам, олимпийн дууссаны дараахь хэсэг үед нийтийн тээврийг хөгжүүлэх талаар алхам хийх болно».

Нийтийн аюулгүй байдлын хувьд энэ нь цагдаагийнхны гол ажил байх юм. Үүний зэрэгцээ шаардлагатай үед аливаа улсын ямар ч зочинд яаралтай тусламж үзүүлэхэд санаа тавих болно гэж Антон Гусев ярьжээ.

«Манай хэсэг болгонд нилээд олон хэл эзэмшсэн мэргэжлийн орчуулагчид байх юм. Түүнээс гадна Сочи хотын захиргаа, Олимпийн наадмыг зохион явуулах хороонд, хотын колл центрийг ашиглах боломжтойд бид талархал илэрхийлж байна. Тийшээ утасдаж, шаардлагатай орчуулга, тусламжийг авах боломжтой юм».

Олимпийн наадамтай холбоогүй, жагсаал цуглаан хийх иргэдийн эрхийг хязгаарлах асуудал дээр хүчний байгууллагуудын төлөөлөгчид тусгайлан анхаарал тавьсан байна. Оросын тусгай албаны ажилтан Алексей Лаврищевын тэмдэглэснээр, уг хориг саад оросын хуулийн хүрээнд бөгөөд хэлмэгдүүллийн шинж чанаргүй юм. Харин ч эсрэгээр Олимпийн наадамд оролцогчид болон зочдын ая тухтай нөхцлийг бий болгоход чиглэгдсэн юм.