Спортын өндөр ололт амжилтын допингтой тэмцэх тэмцэл олон талаар салхин тээрмийн тэмцэлтэй төстэй юм. Нэг хэсэг эрдэмтэд аль болох шинэ төрлийн допингуудыг бий болгох тал дээр ажиллаж, нөгөө хэсэг нь түүнийг илрүүлэх арга дээр ажиллаж байжээ. Тиймээс энэ муур хулгана болж тоглох явдал дуусах найдвар байна уу, ямар ч гэсэн Сочийн олимпийн наадамд допингийг илрүүлэх урсгал явагдахгүй болно.

«Сочи-2014» зохион байгуулах хорооны эрүүл мэндийн удирдах газрын удирдагч Алексей Слутин, Наадмын үеэр Сочид 2,5 мянган допингийн сорил тавих бөгөөд Паралимпиадад 600 сорилыг мөн тавих юм.

Үүний тулд допинг-хяналтын 29 станцын удирдлагууд, 147 шинжээчид, хэдэн арван сувилагчид, зуу зуун сайн дурын туслагчид оролцох юм. Нийтдээ допинг-хяналтын 13 станц, тэднээс 10 нь тэмцээний объектууд дээр байрлаж, 3 нь Олимпийн тосгонд байх юм.

Допингтой тэмцэх асуудалд дорвитой хандахын тулд допинг-сорилын загваруудыг 8 жилийн турш хадгалахаар шийдвэрлэжээ. Зөвхөн хадгалах ч биш сүүлийн үеийн ололтыг ашиглан шинжилгээ судалгаа явуулах юм. Удахгүй 8 жил хадгалах сорилын хугацаа ихэсч магадгүй юм.

Энэ тухай бидэнд оросын допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх захирал Никита Камаев мэдээлсэн юм.

«Томоохон үйл явдал, энэ удаагийн хувьд Олимпийн наадмыг дууссанаас хойш 8 жил сорилыг хадгална гэсэн үг. Гэвч энэ намар Дэлхий нийтийн допингийн эсрэг агентлаг (ДНДЭА), Конгрессоороо авч хэлэлцэн энэ саналыг хүлээн зөвшөөрвөл Сочийн хадгалах хугацааг сунгаж болзошгүй юм. Одоогийн байдлаар хадгалах хугацаа 8 жил байгаа» гэж Никита Камаев хэллээ.

Никита Камаевын дурьдсан Бүх дэлхийн допингийн эсрэг агентлагийн 4-р Конгресс 11-р сарын 12-15-нд Йоханнесбург хотод болох юм. Допингийг тодорхойлох ийм хугацаатай болсноор аливаа тамирчин заль мэх хэрэглэхээсээ өмнө хэдэн арав дахин бодох болно.

Нууц, 8 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа ч задрахгүй гэсэн магадлал тун бага юм. Сүүлийн жилүүдэд ДНДЭА-ийн ажил тамирчны бие организмд хориотой бодисыг илрүүлэхэд биш түүний ул мөрийг илрүүлэхэд чиглэгдэх болжээ.

Тухайлбал, Сочийн Олимпийн наадам дээр оросын боловсруулан зохиосон тамирчны биологийн паспортын туршлагыг идэвхтэй ашиглах юм.

«Хэрэв дэвшилтэт шинэ арга барилын тухай яривал, үнэхээр энэ оны 11-р сараас тамирчны биологийн паспорт гэсэн загварчилсан шалгууртай дэглэмд шилжих болно. Иймээс Сочийн Олимпийн наадамд энэ загварын хэсгүүдтэй биопаспорт бүрэн хэмжээгээр ашиглагдах юм» гэж Никита Камаев тэмдэглэлээ.

Гол санаа нь эмнэлгийн практикт эмийн бодисын шууд болон эсрэг нөлөөллийн мэдлэг дээр үндэслэгдсэнд оршино. Биологийн паспортод тамирчны биологийн үзүүлэлтүүдийн тухай мэдээллийн цуглуулга, боловсруулалтын систем, хориотой эм болон хориотой арга замыг хэрэглэсэн эсэхийг далимд нь гэрчлэх өөрчлөлтүүдийг агуулах болно.

Допингтой тэмцэх ирээдүйг Дэлхий нийтийн допингийн эсрэг тэмцэх агентлагийн тэргүүн Австралийн профессор Жон Фейхи өөдрөгөөр үзэж байгаа юм.

«Бид «цэвэр» Олимпийн наадмыг үзнэ гэж бодож байна. Энэ зууны 10 жилээр тооцогдох допингийн эсрэг хөтөлбөрийн тухай ярьж байна. Энэ бол маш боловсронгуй хөтөлбөр юм. Бүх дэлхийн 109 тамирчин Лондонд тэмцэлдэж чадаагүй билээ.Энэ бол сайн хэрэг. Олимпийн наадам цэвэр явагдах болсон. Бид 2004 оны Олимпийн наадамд Афинд 100 оролцогчдод сорил тавихад 5 нь допинг хэрэглэсэн болох нь илэрсэн юм».

Одоохондоо «цэвэр» допинггүй Олимпийн наадмын тухай яриа бол зөвхөн мөрөөдөл юм. Үнэндээ, олон нийтийн санал асуулгын үр дүн тийм ч өөдрөг биш байгаа юм. Энэ санал асуулгын дүнгээс үзвэл АНУ-д залуу тамирчдын 80-90% нь 30 нас хүрэхээс өмнө Олимпийн наадмаас алтан медаль хүртвэл үхэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Бусад улсуудад ийм санал асуулга явагдаагүй юм. Үнэндээ тийм хүмүүсийн тоо нилээд их бөгөөд энэ нь допингийн далд хэрэглэгчид юм.