Орос, Хятад улсуудаас санаачилсан нийтийн аюулгүй байдлын байгууллага АНДБН-т бий болж магадгүй. Энэ нь эвсэл биш бүс нутгийн нийтийн аюулгүй байдлын зарчимд тулгуурлах байгууллага юм.

Ийм хэтийн төлөв бүс нутгийн орнуудад тулгамдсан чухал зорилт болсныг Брунейд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид орос-хятадын саналыг өргөн дэмжсэн явдал тусган харуулав.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын тэмдэглсэнчилэн аюулгүй байдлын шинэ систем АНДБН-т нэн чухал. Юу гэвэл Европ,Африк,Латин Америкийг бодоход бүс нутагт эндхийн бүх улсыг нэгтгэсэн байгууллага үгүй. Цэрэг-улс төрийн эвсэл болон Зүүн-өмнөд Азийн орнудын холбооноос санаачилсан бүс нутгийн үйл явцын эргэн тойронд хамтран ажиллах механизм л байгаа.

Орос-хятадын санаачилгын тухайд гэвэл энэ нь аюулгүй байдал төдийгүй эдийн засгийн хөгжлийн хүрээнд зан үйлийн нэгдсэн хэм хэмжээг боловсрулах үйл хэрэг юм. Энэ  байдал нь амгалан тайван биш бүс нутагт тодорхой нааштай үр дүнд хүрэхэд чиглэсэн санал санаачилга юм гэж ОХУ-аас Япон улсад суугаа элчин сайд асан Александр Панов тэмдэглэн хэлээд

«Эдүгээ АНДБН итгэлцлийг үнэн хэрэг дээр бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Учир нь бүс нутгийн байдал тогтворгүй болсон. Энэ нь цогц хүчин зүйл, тухайлбал Хятад дээдлэж, Японы нөлөө багассан явдалтай холбоотой.

Түүнээс гадна Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хагарал, Солонгосын хойгийн тогтворгүй байдал цэргийн сөргөлдөөнийг үүсгэж мэднэ. Түүнчлэн усан цэргийн зэвсгээр хөөцөлдөж, Хятад, АНУ хоёр бүс нутагт тэргүүлэхийн төлөө тэмцэж байна. АНУ тэргүүтэй Номхон далай дамнасан түншлэл ба Хятад тэргүүтэй Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо зэрэг эдийн засгийн бүлэглэлд хагарал мэдрэгдэв.

Ийм нөхцөлд бүс нутагт тохиролцох нийтийн механизм байх ёстой. АНДБН-ийн олонхи улс орос-хятадын санаачилгад нааштай хандаж, аюулгүй байдлын нэгдсэн системийг байгуулах өөд урагшлахыг эрмэлзэж байгаа нь гарцаагүй нааштай хүчин зүйл юм. Бүс нутагт маш олон хурц зөрчил гарсан.

Энэ нь мухардмал байдлаас гарах замыг олоход тухирч байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага маягийн нэгдлийг энд үүсгэн байгуулах хэрэгтэй. Энэ нь түвэгтэй боловч, сөргөлдөхөөс илүү оновчтой ухаалаг зам мөн» гэлээ.

2010 оны 10-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр орос-хятадын хамтын санаачилга Номхон далайн сав газрын орнуудын аюулгүй байдлын нэгдсэн системийн гол зарчмыг анх удаа тодорхойлсон билээ.

Тэр үед АНДБН мөн санаачилгыг хүлээж авахад бэлэн биш байсан бололтой. Харин одоо энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд яриа хэлэлцээ удаа дараа хийхээр төлөвлөжээ. Анхны хэлэлцээ энэ оны 11-р сард Брунейд хийх юм.