Монгол Улсын нийслэлд Оросын ШУ,соёлын төвд Орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг ёс төртэй нээв. Монгол Улсад нэг сарын турш үзэсгэлэнг гаргаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн бага хурал хийлгэж, тухайлбал орос хэл сурахад зориулсан соёлын арга хэмжээнүүдийг зохион явуулна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Виктор Самойленко, Монгол Улсын соёл, спорт,аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл,Эрхүү мужийн дэд засаг дарга Сергей Дубровин,Орос-монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч,ЗХУ-ын хошой баатар,сансрын нисгэгч Виктор Горбатко, Монгол-оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол улсын баатар, сансрын нисгэгч Ж. Гуррагчаа нар нээх ёслолд байлцав. Эрхүү мужийн Улсын симфони найрал хөгжим цугларагсдын өмнө тоглов.

«Энэ онд гол төлөв Эрхүү мужийн удирдагчид болон бизнес эрхлэгчид,жүжигчид Найрамдлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байна. Эдгээр арга хэмжээ ОХУ,Монгол Улсын хоорондын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.