Энэ оны Нобелийн энх тайвны шагналтныг маргааш 10-р сарын 11-нд зарлан мэдээлнэ. Энэ нь хамгийн их шуугиан маргаан дэгдээдэг нэр хүндтэй шагнал билээ.Нэр дэвшэгчдийн цэсийг нуун далдлажээ. Амь насанд нь халдахыг талибууд оролдсон пакистаны Малала охин ба «Викиликс»-ын мэдүүлэгч Брэдли Мэннинг нар букмекеруудын таамаглалаар тэргүүлж байна.

Энэ нь Шведэд биш Норвегийн Нобелийн хорооноос шагналтны нь шилэн дурдах Нобелийн цорын ганц шагнал билээ. Норвегийн парламентын улс орныхоо олон нийтийн ба улс төрийн зүтгэлтнүүдээс сонгосон таван хүн тус хорооны бүрэлдэхүүнд ордог.Альфред Нобель тэгж шийдвэрлсэн аж.

Шагналд дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг маш нууцлаж байна. Дэвшүүлсэн байгууллагуудыг л мэднэ. Хичнээн олон хүн нэр дэвшснийг урьдчилан мэдээлдэг. Эн онд нэр дэвшэгчдийн тоо 259-нд хүрчээ. 50 нь олон нийтийн ба олон улсын байгууллагууд юм.

Нобелийн энх тайвны шагнал «ард түмнүүдийг нэгтгэн нягтруулах, боолчлолыг устгах, армиудын тоо хэмжээг цөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, энх тайван тохиролцоонд тус дөхөм үзүүлсэн этгээдэд л гардуулах ёстой» гэж Нобель үзэж байсан юм. Эхлээд ийм шалгуурыг баримтлажээ.

Гэвч хожим шагналыг үзэл сурталтай холбож үзсэн гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов хэлээд

«Нобелийн энх тайвны шагналыг хүртээх шүүх комисс зүүний либерал үзэлтнүүдээс бүрэлдэж байна. Тэд цөөнхийг хамгаалах, экологийн сэдэв, зэвсэг хураах асуудлыг урагш ахиулах чиг баримжааг баримталж байна.

Саяхан феминист үзэлтэй эмэгтэй болон АНУ-ын ерөнхийлөгчээр сонгогдох үеэрээ зүүний либерал үзэлтнүүдийн сайшаал дэмжлэг хүлээсэн Барак Обама мөн шагнал хүртсэн нь тохиолдлын хэрэг бишээ. Нобелийн энх тайвны шагналыг хүртээх үеэр үзэл суртал давамгайлж байна» гэлээ.

Нобелийн өөр нэг ч шагнал шагналтныг зарлан мэдээлснээс хойш ийм их шуугиан маргаан дэгдээхгүй байна. Тусгаар Палестин улсыг цогцлон байгуулахын төлөө радикал арга замаар тэмцэж байсан Ясир Арафат, тэр үед энх тайван зарчмуудаа дөнгөж зарлаж, хожим Ливи улсыг бөмбөгдсэн Барак Обама нар болон угсаа, шашны байдлаар ил шууд ялгаварлан гадуурхаж байгаа ЕХ Нобелийн энх тайвны шагнал тус тус хүртсэн билээ.

Нөгөө талаас Нобелийн хороо Энэтхэгийг Их Британиэс энх тайван замаар тусгаарлуулахын төлөө энх тайван замаар тэмцсэн Махатма Гандид мөн шагналыг хүртээсэнгүй.

Ер нь дан хүмүүс бүх асуудлыг шийдвэрлэж байгаа үед объектив хандлага нэлээд харьцангүй шинжтэй болдог гэж «Иргэний дэмжлэг» хорооны дарга, хүний эрхийг хамгаалах «Дурсгал» төвийн зөвлөлийн гишүүн Светлана Ганнушкина хэлээд

«Хүмүүс ямагт субъектив үзэл санаатай байдаг. Объектив үүднээс үнэлж байна уу? гэж намайг багшлаж байсан үед асуухад «Үгүй объектив үүднээс үнэлэх аргагүй. Гэвч объектив үнэлгээ өгөхийг хичээж байна» гэж хариулсан.

Энэ шагналын талаар ч бараг тийм байна. Миний бодоход Хятадын иргэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн нь маш зөв сонголт болсон. Шагналыг эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд хүртээх нь зүйтэй гэж үзэж байна. Гэвч Нобелийн хороо өөр саналтай байж болно» гэв.

Оросын хүний эрхийг хамгаалагч Светлана Ганнушкинаг мөн шагналд нэг бус удаа дэвшүүлсэн билээ.Энэ онд тэрээр нэр дэвшэгчдийн цэст бас багтсан юм. Ганнушкина энэ тухай ярих дургүй. Ажиллаж, тусламж шаардагдсан хүмүүст туслах л хэрэгтэй гэж тэрээр үзэж байна.

Энэ онд пакистаны 16 настай Малалаг бас дэвшүүлжээ. Тэр 11 настайдаа Интернетэд өдрийн тэмдэглэл хийж, талибуудын дэглэмийн үед амьдрал нь ямар байсан тухай өгүүлж, охидын боловсрол эзэмших эрхийг хамгаалж байв. Иймээс түүнийг хөнөөхийг талибууд оролдсон билээ.

Викилис сайтын мэдүүлэгч америкийн Брэдли Мэннингийг Нобелийн энх тайвны шагналд бас дэвшүүлжээ. 8-р сард шүүх түүнийг 35 жилээр шоронд хорих шийдвэр гаргав. Египетэд шашин шүтлэгий нь үл тоомсорлдон ядуучуудад туслаж байгаа коптын гэлэнмаа Мэгги Гобран бас нэр дэвшигдийн дотор байна.

Оросын хоёрхон иргэн Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Шагнал хүртээж ирсэн түүхэнд 1901 оноос хойш физикч эрдэмтэн, хүний эрхийг хамгаалагч Андрей Сахаров болон ЗСБНХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачёв нар Нобелийн энх тайвны шагналтан болжээ.