Сирийн дүрвэгсэд хаашаа зугтан явах вэ? 2014 онд 4 сая гаруй хүн 2011 оны 3-р сараас үргэлжилж байгаа дотоодын мөргөлдөөнөөс болж Сири улсыг арга буюу орхиж явна гэж НҮБ таамагласан юм.

Харин сирийн дүрвэгсдийн дэлхийн тогтоосон албан ёсны хувь хэмжээ 10 мянган хүн юм. Бусад нь хөрш зэргэлдээ орнуудад аяндаа үүсэн байгуулагдсан лагеруудэд арга буюу байрлах юм. Цагаачдын тоо хяналтгуй өсөн нэмэгдэх явдал бүс нутагт шинэ шинэ түвэг бэрхшээлийг бий болгоно.

Эдүгээ сирийн дүрвэгсдийн тоо хэмжээ 2 саяд хүрчээ. Бас 4 сая хүн аюултай нутагт гэр орноо арга буюу орхин явсан ч одоогоор улс орондоо байна. Цуст ажиллагаа зогсохгүй бол арга буюу шилжин суусан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Сирийн оршин суугчид Турк,Ливан, Ирак,Иордани болон европын орнууд руу зугтан явж байна.

Гэсэн ч хилийн чанадад тэднийг баяртай хүлээж авахгүй байна гэж Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн Ази, Ойрхи Дорнодын төвийн удирдагч Елена Супонина тэмдэглэн хэлээд

«Төвхнөхөд хэцүү байна. Мөргөлдөөн эхлэсэн саруудад хөрш орнууд сирийн оршин суугчдыг дотно хүлээж авч байсан бол одоо байдал өөр болсон. Хил дээр хяналтыг чангатгав. Сирийн оршин суугчдыг зарим улсад ердөө оруулахгүй байна. Тухайлбал тэд байнга тусгай урилгаар Египетэд шилжин сууж байна» гэв.

Турк улс үүний тод жишээ болжээ. Тус улс бүр эхнээсээ Сирид эрх баригчидтай зэвсэгт тэмцэл хийж буй хүчнийг идэвхтэй дэмжиж байна. Сирийнхэнд зориулсан анхны лагерь нутаг дэвсгэрт нь байгуулагдсан. Албан ёсны тоо баримтуудаас харахад сирийн 500 мянган оршин суугч Туркийн нутаг дэвсгэрт шилжин сууж байна.

Одоо Анкара дүрвэгсэд шилжих замыг хаахаар шийдвэрлэв. Өргөст утас, ажиглах төхөөрөмж бүхий 2 метр өндөр хана хил орчмын Нусайбин хотын дэргэд босгож эхэллээ. Турк-сирийн 900 км урт хилийн өөр хэсэгт ч ийм хана босгох бодолтой байна.

Сирийг Ливан улстай залгах хил түүнээс нэлээд богино юм. Гэвч тэнд сирийн маш олон дүрвэгч амиа авран хоргодож байна. Сирийн 700 мянга гаруй дүрвэгчийг Ливанд албан ёсоор бүртгэжээ.

Энэ нь 4 сая хүн амтай улсын хувьд хүнд сорилт болсон гэж Ливан дахь НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхлэсэн төлөөлөгчдийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жоэль Ид хэлээд

«Байдал цаашдаа даамжрах төлөвтэй. Сиритэй хил залгаа орнуудаас хамгийн жижигт нь дүрвэгсэд шилжин суусааар байна. Харин ливаны оршин суугчид чинээлэг биш юм. Гэр бүл, хүүхдүүдээ тэжээхэд хэцүү байхад арга буюу зугтаж ирсэн мөн хөршүүдэд туслах болсон» гэжээ.

Орос улсаас Ливан, Иорданид суугаа сирийн дүрвэгсдэлд 10 сая доллар гаргаад байна. Сирийн дурвэгсдийн тоо өсөн нэмэгдсэн учир Ирак тусламж гуйж байна. Алслагдсан орнууд ч сирийн шилжин суугчдыг хүлээж авахад бэлэн байна.

Гэвч тоо хэмжээг нь хатуу хязгаарлажээ. Тухайлбал 2014 онд 17 улс сирийн түр шилжин суугчдыг хүлээж авахад бэлэн байна. Нийт хувь хэмжээ 10 мянган хүн юм.Мэдээжээр шилжин суухыг хүсэгсдийн тоо түүнээс нэлээд илүү олон байна.

Сирийн оршин суугчдыг хүлээн авч байгаа хөрш орнуудад мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэхийг Улаан загалмайтны олон улсын хорооны тэргүүн Петер Маурер уриалав. Түүнээс гадна тэрээр Сири дотроо өөр нутагт шилжин суусан хүмүүст эмнэлгийн ба хүнсний тусламж үзүүлэхийг шаардаж байна. Олон улсын хоригоос болж тэд үнэхээр гамшигт байдалд орсон. Орос улсаас ч үүнд анхаарлаа нэг бус удаа хандуулсан билээ.

«Женева-2» олон улсын бага хурал дээр эл асуудлыг тавих бололтой. Бага хурал 11-р сарын дундуур хуралдаж мэднэ. Бага хурлыг зохион байгуулагчдын зорилго Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн арга замыг олоход оршино.