Өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын соёл ШУ-ны төвд Оросын өдрүүд Монголд уламжлал ёсоор нээлтээ хийлээ. 53 дахь удаагаа болж байгаа энэ удаагийн арга хэмжээнд бүтэн сарын турш өөрийн эдийн засаг, соёлын талаар Эрхүү муж танилцуулах болно.

Өдрүүдийн нээлтэд Эрхүү мужийн албан ёсны төлөөлөгчид мужийн захирагчийн орлогч Сергей Дубровины удирдлагатайгаар хүрэлцэн иржээ. Эрхүүчүүд Улаанбаатарт «Эрхүү мужийн үйлдвэр, албан байгууллагууд» гэсэн том үзэсгэлэнг авчирсан байна.

Өдрүүдийн хүрээнд бизнес чуулган болох бөгөөд Орос улсын тус бүс нутгийн соёлыг өргөнөөр танилцуулан үзүүлэх юм. Оросын соёл, ШУ-ны төвд Өдрүүдийн нээлт дээр ОХУ-ын алдартай Эрхүү мужийн үлгэр жишээ оркестр тогложээ.