ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Russia Today телевизийн сувагт ярилцлага өгөв. Тэрээр сүүлийн үеийн тулгамдсан асуудал- Сирийн байдалд гойд анхаарал тавьжээ.

Сири улсын байдал 11-р сард хийхээр товлосон «Женева-2» бага хурлын өмнө улам хүнд түвэгтэй болж байна. Самуун дэгдээгчдийн эгнээний хагарал гүнзгийрч байна. Сири болон ойр хавийн бүс нутаг шариат хууль ёсоор амьдрахын төлөө бид тэмцэнэ гэж самуун дэгдээгчдийн 40 бүлэг зарлан мэдээлэв.

Эдгээр радикал бүлэг «Аль-Каида»-тай нийтийн зорилготой. «Женева-2» бага хуралд аль болох олон төлөөлөгчийг оролцуулахыг хичээж байсан ч эдгээр хүчнийг оролцуулах ёсгүй гэж Сергей Лавров үзэж байна.

«Дээрх этгээдүүдтэй хэлэлцээ хийх ёсгүй гэж бид болон америкийн тал үзэж байна. Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон түүнийг олон үндэстний олон шашинт улс болгохын төлөө тэмцэж байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд хэллээ.

Түүнчлэн сайд бас нэг тулгамдсан сэдэв-ираны цөмийн хөтөлбөрийг хөндөв. Саяхан НҮБ-ын АЗ-ийн чуулган дээр Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани, ГХЯ-ны тэргүүн Жавад Зариф нар эл асуудлаар оновчтой байр суурь баримтлахаа харуулсан юм.

Ойрын 9 сард харилцан хүлээн зөвшөөрч болохуйц тохиролцоонд хүрч мэдэхийг тэд мэдүүллээ. Энэ нь бодит хугацаа гэж Лавров үзэж байна. Харин ираны цөмийн хөтөлбөр цэргийн зорилготой гэдгийг дэлхийд одоогоор хэн ч нотлоогүй хэмээн ОХУ-ын ГХ-ийн сайд үзэж байна.

«Дэлхийн нэг ч тагнуулын албаны баталгаа үгүй. Ираны удирдлага цэргийн цөмийн хөтөлбөрийн тухай улс төрийн шийдвэр гаргасан гэж оросын ч, европын ч, америкийн ч тагнуулын албад ба МОССАД ч хатуу мэдэгдээгүй.

Үүнийг нотлох баримт дэлхийн нэг ч тусгай албанд байхгүй. Саяхан бид америкийн ажил нэгтнүүдтэй ярилцсан. Иран улсаас цэргийн цөмийн хөтөлбөрийг боловсруулах шийдвэр гаргаагүйг тэд хүлээсэн» гэж Сергей Лавров хэллээ.

Сайд саяхан Ливи, Сомалид америкийн тусгай зориулалтад цэргийн явуулсан ажиллагааг бас тайлбарлан дурдав. Эдгээр ажиллагаа лалын хэт даврагсадын толгойлогчдыг баривчлах зорилготой байсан.

Ийм тохиолдолд аль ч улс орон өөрийн ажиллагааг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх ёстой. Гэвч америкийн тал үүнийг олонтаа умартаж байна гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.