АЗНДЭЗХА-ны ДХУ-ын арга хэмжээ сайн ажил хэргийн өгөөжтэй болж өнгөрлөө гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн бүс нутгийн улсуудын 21-р ДХУ-ын үр дүнгээр хийсэн бага хурал дээр дүгнэн хэлжээ. АЗНДЭЗХА-2013 чуулган индонезийн Бали арал дээр 10 сарын 7,8 өдрүүдэд болж өнгөрлөө.

Ерөнхийлөгчийн хэлснээр, Санкт-Петербургийн G20-ийн оролцогчдын ярьсан асуудлуудыг Индонезэд авч хэлэлцсэн асуудлуудтай харьцуулж үзсэн байна. Авч үзэх асуудлын сэдэв олон талаар адил төстэй байсан байна. Юуны өмнө эдийн засгийн өсөлтийн загвар, хүн амын ажлын байрны тухай яригдсан юм.

Нэгдэл хоорондын харилцаа холбоонд анхаарлаа хандуулсан байна. Владимир Путин, Орос улс Транссибирь, Байгал-Амарын гол замуудын томоохон төслүүдийг өргөтгөхөөр төлөвлөж байгаа талаар давтан дурьджээ. Түншүүдийн хувьд Хойд тэнгисийн замын чиглэл багагүй сонирхол татаж байгаа юм.

Мөн эрчим хүчний асуудал хөндөгдсөн байна. Москва Ази номхон далайн бүс нутагт түлш нийлүүлэхээ өсгөж магадгүй гэж оросын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Гэвч үндсэн тодотгол харилцан худалдаа хийх, бүс нутгийн цогц үйл явцыг гүнзгийрүүлэх, боловсролын нэгдсэн орон зайг бий болгох зэрэг дээр тавигдсан байна. ДХУ-ын дүнгээр Орос орныг бүс нутагт бизнесменүүдийг визгүй зорчих системд холбохоор шийдвэрлэжээ.

Сэтгүүлчдийг түгшээсэн асуултуудын дунд Владимир Путин, Барак Обаматай уулзах боломж, мөн сирийн талаарх Орос, АНУ-ын хоорондын хэлэлцээний шинж чанарын тухай байлаа. Москва, Вашингтон хоёрын хоорондын санал зөрөлдөөн тактикийн чанартай бөгөөд тэдний хэн нь ч засгийн эрхэнд «Аль-Каида» гарахыг хүсэхгүй байгаа юм гэж Владимир Путин онцлон тэмдэглэхдээ

«Сирийн асуудлыг тогтворжуулахтай холбоотой, энэ газар нутаг дээр амьдарч буй бүх хүмүүсийн энх тайвнаар зэрэгцэн орших нөхцлийг бий болгох ерөнхий зорилго бидэнд бий. Бидэнд ялгаатай тал байсан, энэ зорилгын үүднээс зарим нь биелүүлэх арга замд үлдсэн юм. Гэвч энд та бүхний харж байгаагаар нилээд дэвшилттэй санал санаачилга байгаа юм.

Бид манай америкийн түншүүдтэй ойрын ирээдүйд хэрхэн юу хийх ёстойг тохиролцсон билээ. Энэ ажилд Сири улс идэвхтэй оролцон олон улсын бүрэлдэхүүнд тусалж, ил тод нээлттэй ажиллаж байгаа юм. Цаашид ч энэ ажил ийм маягаар үргэлжлэнэ гэж найдаж байна» гэлээ.

Орос, АНУ-ын бусад харилцаа холбооны тухайд гэвэл өөр бусад олон зүйлийг хийх хэрэгтэй гэж оросын ерөнхийлөгч үзэж байна. Жишээлбэл, хоёр жил дараалан манай улсуудын хооронд бараа эргэлт буурсан юм. Хэрэв урьд 31 миллиард долларт хүрч байсан бол одоо ердөө л 28 миллиард болжээ. Энэ байдлыг засаж болно гэж оросын ерөнхийлөгч баталжээ.

Жишээ нь Хятад улстай хийсэн барааны эргэлт 2013 онд 5%-иар өсч 57,5 миллиард долларт хүрсэн юм. Энэ сэдвийг үргэлжлүүлэн Владимир Путин Москва Токиогийн хооронд өнөөдөр машин үйлдвэрлэх болон өндөр технологийн салбарт сайн ажиллагаатай байна гэж тэмдэглэжээ. Хөгжиж буй эдийн засгийн хамтын ажиллагаа дайсны дүрийг бус, харин найз нөхдийн дүрийг бий болгоход тус болно гэж ерөнхийлөгч үзээд

«Энэ бүхэн бидэнд зөвхөн мөрөөдөөд зогсохгүй энхийн гэрээг байгуулах тал дээр үнэн хэрэгтээ ажиллах нөхцлийг бий болгож байгаа юм» гэлээ.

Мэдээж сэтгүүлчид үүний өмнө оросын ерөнхийлөгчийн төрсөн өдөр байсныг дурсацгаасан юм. Владимир Путин 10-р сарын 7-ны сүүлийн уулзалт Хятадын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр байсныг өгүүлсэн юм. Хятадууд түүнд томоо гээчийн бялуу барьжээ. Харин Японы төлөөлөгчид саке гардуулжээ. Ерөнхийлөгч тэрийг Москва хүртэл хойш тавьжээ.