Интернетийн талбар хүрээгээ тэлж соёл иргэншлийн нилээд хориотой зүйлүүдийн төрөл бүрийн сонголтыг санал болгох болжээ. Энэ салбар дэлхийн гэмт бүлэглэлүүдээр илүү идэвхтэй эзэмшигдэж байна.

Энэ харанхуй бүсийн өсөж байгаа явдалтай хууль хамгаалах байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр л үр ашигтай тэмцэх боломжтой болно гэж шинжээчид нэгэн дуугаар үзэж байгаа юм.

Хэрэв та таньж мэдэхгүй, гэвч ихэд сонирхол татсан илгээмжээр орох юм бол компьютерийн дэлгэцэн дээр «алдаа» гэж гарах нь үнэн чанартаа тийм байх албагүй байна. Та зүгээр л зөвхөн сонгомол хүмүүс орох тийм хэсгийн хил дээр ирсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тусгай нууц үг, хөтөлбөртэй хэрэглэгч л нэвтэрч чадах юм. Иймээс тэд хаана мансууруулах бодис, бага насны хүүхдийн порно, зэвсэг зэрэг бусад олон соёлт орнуудын хуулиар хориотой үйлчилгээ байгааг олж авч, сонгох боломжтой сайтуудад орох эрхтэй болдог байна.

Саяхан АНУ-д Росс Уильям Ульбрихт гэгч этгээд баригдсан нь «Торгоны зам» хэмээх нэртэй тийм аргын нэг эзэн юм. Америкийн ХМХ-ийн мэдээлснээр энэ сайт хоёрхон жил ажиллахдаа тэдний үйлчилгээгээр миллиард хоёр зуун сая долларын гүйлгээ хийгдсэн байна. Тэдний эзнийг баривчлах үед нийтдээ ойролцоогоор сая хэрэглэгчтэй болох нь илэрчээ.

Тийм хаалттай, далд нууц аргууд аль хэдийн хийсвэр хар захыг бий болгожээ. Энэ орон зай өөрийн мэдээллийн сан, хайх систем, өөрийн гэсэн хууль дүрэмтэй, оролцогчдын үйл ажиллагааг дагаж мөрдөх дүрэм журамтай байна.

Энэ хар бүсийн нилээд дэлгэрсэн нэрсийн нэг-«зэргэлдээ Интернет» юм. Янз бүрийн улсуудад янз бүрийн хугацаанд бий болжээ. Гэвч интернетийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо улс орны хүн амын 50%-ыг давах яг тэр үед бий болдог байлаа.

ОХУ-ын Олон нийтийн танхимын хууль хамгаалах байгууллагын үйл ажиллагааны хяналтын комиссын гишүүн Александр Волков ярихдаа:

«Бага хэмжээний ачаалалтай үед хөрөнгө мөнгө зарцуулах нь ашиггүй тул хүн амын 50% интернетээр идэвхтэй хэрэглэх үед гэмт бүлэглэлүүд шууд анхаарлаа хандуулж эхэлдэг.

Интернетийн боломжид улсын албанаас урьтан дэлхийн гэмт бүлэглэл анхаарал тавьсан гэж хэлж болох юм. Учир нь хурдан хүлээн авдаг, нууц байдал баталгаатай, тодорхой байрандаа баригдахгүй, сайтыг үргэлж хааж, ондоо газарт нээх боломжтой юм» гэлээ.

Гэмт хэргийн ертөнц маш өндөр технологитой болсон бөгөөд жишээ болгон хэлэхэд терактуудыг голцуу интернетийн орчинд зохион байгуулах болсон гэж Александр Волков дурьдсан байна. Хэвлэлд саяхны Найробид худалдааны төвийг эзлэн авсан явдал интернетийн тусламжтайгаар зохион байгуулагдсаныг аль хэдийн мэдээлсэн юм.

Орчин үеийн технологи бусад хүн төрөлхтөний адилаар гэмт хэрэгтнүүдийн амьдралыг ч нилээд хэмжээгээр хөнгөвчилж байгаа юм. Нөгөө талаас тэр технологиуд хууль хамгаалах байгууллагуудад хүртэл нээлттэй юм.

Энэ тухай Эдвард Сноуден АНУ-ын засгийн газрын хяналт дор бараг л бүх интернетийн орон зай байгааг ил тодоор үзүүлж, ярьсан билээ. Үнэндээ, гэмт хэрэгтнүүдийн эсрэг үр дүнтэй үйл ажиллагаа явуулахын тулд хайх системийн «зэргэлдээ-Интернетийн» хэсгийг буюу тэдний оролцогчдыг тусдаа үг хэллэгээр нь түргэн илрүүлэх боломжтой, контент-анализ, контент-шүүлтүүрийг байнга төгөлдөржүүлэх шаардлагатай юм.

Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар Интернетэд гэмт этгээдүүдтэй тэмцэхэд тусгай албадын олон улсын хамтын ажиллага гагцхүү чухал юм. Учир нь үндэсний цагдаагийн алба тусдаа Интернетийн хар бүсэд ямар ч чадавхгүй бөгөөд зүгээр л нэг алга болдог байна.