Энэ зун хөөргөсэн хятадын хиймэл дагуулууд хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсгийг бүтээх хөтөлбөрийн  нэг хэсэг юм гэж АНУ үзэж байна. Эдгээр хиймэл дагуул 8-р сараас тойрог замд хачин маягаар манёврлаж байна. АНУ-ын хүчний болон тагнуулын тусгай газруудтай сайн харилцаа холбоотой Билл Герц «Вашингтон фри бикон» интернет хэвлэлийн сайтад энэ тухай мэдээлжээ.

Тэрээр мөн сайтын мэдээний хэлтсийн редактор юм. БНХАУ-д зөвлөлт маягийн сөнөөгч хиймэл дагуул байж магадгүй гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

CZ-4C зөөгч пуужингаар SY-7, CX-3, SJ-15 зэрэг гурван хиймэл дагуулыг хөөргөжээ. Эдгээр хиймэл дагуул тойрог замд хачин маягаар манёврлаж байна гэж бүр 8-р сард анх удаа мэдээлсэн билээ. Тэдгээр нь ойртох манёвр хийж, нэг нь нөгөөгөө «гар» гэгч төхөөрөмжөөр барьжээ.

Хятадын албан ёсны мэдэгдлүүдээс харахад хиймэл дагуулууд нь сансрын аппаратыг үйлчлэхтэй холбоотой эрдэм шинжилгээний зорилтыг биелүүлэх ёстой. Гар гэгч төхөөрөмж нь энэ зорилтод нийцэж байна.

Тухайлбал америкийн Space Shuttle сансрын хөлөг ийм гар гэгчтэй байсан. Хиймэл дагуулыг үйлчлэх болон тойрог замаас дэлхийд буцаах үеэр түүнийг хэрэглэжээ. Харин гар гэгч төхөөрөмж дайсны хиймэл дагуулыг устгах хэрэгслийн хувьд сонин их үнэтэй, найдваргүй болж мэднэ.

Өнгөцхөн харахад туршсан технологиэс ойртуулах технологи цэргийн зорилготой байна. Урьд өмнө ЗХУ дайсны сансрын аппаратад ойртож, дэлбэрэлтийн тусламжтайгаар түүнийг сөнөөх хиймэл дагуулуудыг зохион бүтээж байсан. Хятадын хиймэл дагуулууд тухайлбал бүр 2005 онд хөөргөсэн хуучин хиймэл дагуулд тун ойртсоныг харгалзвал хятадууд зорилтоо биелүүлсэн шиг байна.

Кинетикийн байлдааны хэрэгслээр дэлхийгээс шууд хөөрч, дайсны сансрын аппаратыг сөнөөх DF-21 магадгүй DF-31 пуужингийн сууринд зохион бүтээсэн хиймэл дагуулыг сөнөөх пуужинт цогцолбороос гадна БНХАУ зөвлөлт маягийн сөнөөгч хиймэл дагуултай байж болзошгүй.

Ийм хиймэл дагуулыг цэргийн сөргөлдөөн гаарсан нөхцөлд тойрог замд гаргаж, тэнд тушаал хүлээлгэж, удаан байлгаж болно.Байлдааны баллистик пуужингийн сууринд бүтээсэн цогцолборыг бодоход тэдгээр илүү өндөр тойрог замд байгаа байг сөнөөж мэднэ.

Үүний хамт хиймэл дагуулыг ийм зэвсгээр устгасныг амархан нотлож болно. Эрх зүйн үүднээс энэ нь байлдан дайтах ажиллагаа юм. Харин Хятад улс дайсны хиймэл дагуулыг устгалгүй үйл ажиллагааг нь тасалдуулах илүү уян хатан хувилбарыг авч үзэж байгаа бололтой.

Дайсны хиймэл дагуулыг гар гэгч төхөөрөмжээр барих, чиг баримжааг нь зөрчих, зарим эд ангийг гэмтээх, саад тотгор учруулах нь илүү зохистой хувилбар болох юм. Зарим тохиолдолд дайсан хиймэл дагуулд нь дайрсныг тогтоож чадахгүй юм.

Хятад улс хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсгийг америкийн техникийн давуу талыг сөрөн зогсох арга барил хэмээн үзэж байна. Хятадын электрон сүлжээний ажиллагааны үзэл баримтлалын дагуу радиоэлектроны тэмцэл хийхийн хамт холбоо,тагнуул, удирдлагын системд цохилт өгч, компьютерийн сүлжээг дайрах юм.

Мөн  Бээжингийн авч үзэж байгаа үзэл баримтлал цэргийн мөргөлдөөний хувилбаруудад гол үүрэг гүйцэтгэж байна. Ийм нөхцөлд радиоэлектрон дайралт ба дайсны хиймэл дагуулыг устгах ажиллагаанд гойд анхаарал тавих нь зүй ёсны гарцаагүй үйл явдал юм. Үүний ачаар одоо ч Хятад улс хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсэг зохион бүтээх хамгийн хүчирхэг хөтөлбөртэй болсон юм.