Дэлхийн нийтийн тэнцвэргүй байдлын хуримтлагдсан байдлыг арилгахад эдийн засгийн хөгжлийн урт хугацааны шинэ загвар тус болно гэж оросын ерөнхийлөгч Владимир Путин АНДЭЗХА-ны Ажил хэргийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэжээ. Энэ хуралдаан Индонезийн Бали арал дээр «Ази-Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны» засгийн газар, улс орнуудын тэргүүнүүдийн 21 дэх уулзалтын хүрээнд болж байгаа юм.

Өнөөгийн Индонезийн чуулган АНДЭЗХА-ны даргалалтад оросын үндсэн санаачлагуудыг хөгжүүлж байгаа юм. Зохион байгуулагчид бүс нутгийн цомтголыг хөгжүүлэх, худалдааны саад тотгорыг багасгах, бүтцийн шинэчлэлт зэрэгт гол анхаарлаа хандуулах болно. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Алексей Улюкаевын мэдэгдсэнээр хэдийн хүлээн авсан оросын санаачлагын дунд экологийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд гаалийн тарифыг бууруулах тухай байгаа юм.

Владимир Путины Ажил хэргийн дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгийн гол сэдэв АНДБН-т эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрүүдийн ирээдүйн талаар байлаа. Энд одоогоор ер бүсын байдал хадгалагдсаар байна гэж Путин тэмдэглэжээ.

Өсөлтийн эрч удааширч эсвэл зогсонги байдалтай байж, харамсалтай нь, тэр тусмаа өдийг хүртэл дэлхий нийтийн хөгжлийн хөдөлгөгч хүч байсан манай АНДБН-т хүртэл тулгараад байна. Үүний үндсэн шалтгаанууд бол дэлхий нийтийн тэнцвэргүй байдал хуримтлагдсанд оршино. Иймээс шинэ, удаан хугацааны эдийн засгийн хөгжлийн загвар бидэнд хэрэгтэй байна. Тэр нь шинэ ажлын байрыг бий болгож, бүтцийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх эдийн засгийн бодит секторын өсөлтөд чиглэгдсэн байх ёстой юм.

Оросын ерөнхийлөгч АНДБН-ын орнуудыг саяхан Санкт-Петербургт болсон G20-ийн ДХУ-ын хүрээнд биеллээ олсон тохиролцоог хөгжүүлэхийг уриалсан байна.

Төсвийн журмын асуудал өнөөдөр АНДБН-ын эдийн засагт чухал учир АНДЭЗХА-нд татварын мэдээллийн солилцоог сайжруулах талаар бодох болно. Бас нэг дэлхий нийтийн хегжлийн ирээдүйтэй эх үүсвэр бол дэлхийн барааны урсгалыг өсгөх явдал юм. Бүс нутаг болон бүс нутаг орчмын чөлөөт худалдааны зөвшөөрлийн сүлжээг өргөсгөх шаардлагатай байна. Иймээс өнөөдөр Балид ДХУ-ын эхний хэсэгт үг хэлсэн бараг бүх тэргүүнүүд энэ тухай ярьсан юм.

Путин боловсролын хөтөлбөрт онцгой анхаарал хандуулсан бөгөөд АНДЭЗХА-ны өнгөрсөн ДХУ Владивостокт Алс Дорнодын холбооны их сургууль дээр болж өнгөрснийг сануулахад илүүдэхгүй юм. Гагцхуу боловсрол ирээдүйн өсөлт хегжилтийн эх булаг юм. Хүчин чадлаа цомтгон, нэгдэх нь эдийн засгийн өсөлтийг сайжруулан, бэхжүүлэхэд туслах болно гэж оросын ерөнхийлөгч батлан илэрхийлсэн байна.