Индонезийн Бали арал дээр болж буй ДХУ дээр Сергей Лавров, Жон Керри нар Сирийн химийн зэвсгийн талаар «цагаа таарууллаа». Дипломатчид Дамаск ХЗХБ, АЗ-ийн шийдвэрийг гүйцэтгэх ажилдаа орсонд сэтгэл ханамжтай байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга тэр бүү хэл анх удаагаа энэ бүх зөрчилдөөний хугацаанд Сирийн удирдлагын үйлдлийг эерэгээр үнэлсэн байна.

Уулзалтын өмнө гол сэдэв сирийн асуудлыг зохицуулах, «туун дунд химийн зэвсгийг устгах санаачлагыг хэрэгжүүлэх» тухай мэдээлэл батлагдсан юм. Аль өнгөрсөн 7 хоногт энэ асуудал ерөнхийлөгчдийн хэлэлцээрийн гол тев байх болох тухай тааварлаж басан билээ. Гэвч Барак Обама улс төрийн дотоод асуудлын улмаас Балид ирээгүй нь сайд нарын уулзалтын хэлэлцэх асуудлыг автоматаар заварлахад хүрсэн байна.

Тэгсэн ч «хэлэлцүүлэг Женевт болсон тэмдэглэлт уулзалтаас илүү үр бүтээлтэй байлаа» гэж Жон Керри тэмдэглэжээ. Үнэхээр гол «химийн» сэдвийг чуулган дээр илүү ихээр ярьсан байна. Сирид химийн зэвсэг устгаж байгаа явцын эрч найдлага төрүүлж байна. Сирийн засгийн газар олон улсын байгууллагатай үнэхээр нээлттэй хамтран ажиллаж, цаашид ч хүлээсэн бүх хариуцлагаа биелүүлэх болно гэж Сергей Лавров мэдэгджээ.

Энэ үйл явц хэрхэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Бидэнд энэ өө сэвгүй хамтын ажиллагаа ямар нэгэн байдлаар өөрчлөгдөнө гэж үзэх ундэслэл алга. Оросын тал энэ хамтын ажиллагаа ямар нэгэн асуудалгүйгээр цаашид үргэлжлэхийн тулд Дамасктай харьцах харьцаандаа шаардлагатай бүхнийг хийх болно гэж өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Лавров НүБ-ын АЗ-ийн тогтоол зөрчилдөөний бүх талаар харилцан адил гүйцэтгэгдэх ёстой тул сөрөг хүчин химийн зэвсгийг устгах ажиллагаанд мөн хамтран ажиллах ёстой. Гэвч одоогоор энэ нь болохгүй гэх бүх үндэслэл бидэнд байна, учир нь экстремистууд энэ үйл явцыг таалдуулахыг оролдож байгааг оросын сайд онцолсон юм. Харин түүний америкийн ажил нэгт нөхөр сүүлийн явдлыг «химийн» асуудал дахь «гойд сонин тохиолдол» хэмээн нэрлэжээ.

Гэвч өөр сирийн асуудал-энх тайвныг тогтоох үйл явц одоогоор дэвшил алга. Өнөөдөр Жон Керри «Женев-2» 11 сарын 2 дахь 7 хоногт болж магадгүйг мэдэгджээ. Харин оросын сайд үүнд болгоомжтой хандсан боловч энхийн чуулганыг дуудан хуралдуулахыг ойрын үед түргэсгэнэ гэж онцолжээ.

Олон улсын чуулган 11 сарын дунд гэхэд хуралдсан байхын төлөө байна. Иймээс бид өнөөдөр засгийн газар, сөрөг хүчин энэ чуулганд бүрэн бэлтгэлтэйгээр хүрэлцэн ирж, Женевийн гол баримт бичгийн тохиролцоог бүрэн хэмжээгээр гүйцэтгэхийн төлөө шаардлагатай арга хэмжээг авах алхмуудын талаар тохиролцон зевшилцлее. Гадаадын оролцогчид болон тодорхой төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэх ажил үлдээд байна. Орос, АНУ-ууд, НҮБ, Арабын улсуудын Лигийн тусгай төлөөлөгч Брахими, мөн бусад түншүүдийн хамтаар дараа өдрүүдэд энэ талаар нягт тодорхой хамтран ажиллах болно.

Хэлэлцээр дээр Орос, АНУ-ын ГХЯ-ны тэргүүнүүд ираны асуудлыг мөн авч хэлэлцжээ. Ирэх 7 хоногт зуучлагч «зургаагийн» Тегерантай хийх хэлэлцээрийн шинэ үе шат эхлэх юм. Лавровын хэлснээр, хэлэлцээр ираны цөмийн хөтөлбөрийн асуудлын дэвшилд үндэс болж мэдэх юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны явцад Ираны ГХЯ-ны тэргүүн, ерөнхийлөгч нарын нилээд эерэг дохио үзүүлснийг ирэх 7 хоногт болох хэлэлцээр дээр хэрэгжих байх гэж найдаж байна.

Лавров ирээдүйн уулзалтын ач холбогдлыг онцлон дурьдаад улмаар Ираны ГХЯ-ны сайд Зарифын мэдэгдлийг тайлбарлахыг хүссэнд «зургаагийн» сүүлийн санал санаачлага «түүхэнд орсон» мэтээр хариулжээ. Сайдын үзэж байгаагаар Тегеран ирэх уулзалт дээр түншүүдээсээ илүү тодорхой байдлыг хүсэж байгаа юм. Жон Керри мен Тегераны сүүлийн мэдэгдэлд найдлага тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч үүний зэрэгцээ, АНУ, Ираны сүүлийн харьцааг «ойртолт» гэхээсээ илүү 2 улсын хувьд шинэ боломжууд нээгдэж байна гэж үзвэл зохино хэмээн тэмдэглэжээ.