ДХБ ойрын үед Орос улсаас ЕХ-ны хувьд нилээд шүүмжлэл хүлээн авч магадгүй байна. Энэ тухай АНДЭЗХА-ны Индонезэд болж буй ДХУ дээр тодорхой болжээ. Москвад, тухайлбал, авто машин оруулж ирсэн болон үйлдвэрлэсэн улсын газар нутаг дээр цуглуулж устгах системийн тэнцвэргүй байгаад сэтгэл ханамжгүй байгаа юм. Шинжээчдийн нийгэмлэгт ДХБ итгэл найдварыг бүрэн төгс биелүүлээгүйгээр барахгүй дуусах шатанд орж буй биш юм гэхэд ноцтой өөрчлөлтөд орохоор болсон талаар ихэд ярьж мэдэгдэх болжээ.

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Алексей Лихачевын үзэж байгаагаар ДХБ аль хэдийнээс «нэг газартаа дэвхцэж» байгаа юм. Байгууллага одоо хир нь түүний гишүүдийн хоорондын тоглоомын дүрмийг зохицуулах нэг ч үндсэн баримт бичгийг боловсруулаагүй байна. 2 сарын дараа Бали арал дээр ДХБ-ын оролцогч улсуудын яамдын бага хурал болох бөгөөд Лихачевийн үзсэнээр худалдааны харилцааны дэлхий нийтийн системийн «үнэн бодит цэг» болох юм.

Орос орны хувьд худалдаа болон гаалийн зохицуулалтын либерализмын талаар зевшилцлийг хүлээн авбал илүү ач холбогдолтой юм. Гэвч үүнд найдах нь одоохондоо багахан юм. Үүний зэрэгцээ Москва ДХБ-ыг тооцооноос гаргах үзэлтнүүдийн нэг биш, учир нь дэлхийн худалдааны клубт элсэн орох гэж дэндүү их хүчин чармайлт зарцуулсан билээ. Ерөнхийдөө ДХБ-ын хямралын тухай ярих нь арай эрт байна гэж профессор Алексей Портанский үзэж байна: "ДХБ бол энэ байгууллагын дотор шийдвэр гүйцэтгэлийг хангах механизмтай олон улсын илүү их идэвхтэй байгууллагуудын нэг юм. Өөр хэн ч үүгээр бахархаж чадахгүй юм. Мэдээж хэрэг, хямрал болон дэлхий нийтийг хамарсан нөхцөлд нилээн их асуудал үүсдэг нь тодорхой. Иймээс энэ бүхэн ДХБ-ын үйл ажиллаганд нөлөөлөхгүй байх аргагүй юм. Гэвч энэ бол өөр асуудал. Одоо байгууллага задран унах уу үгүй юу" гэдэг талаар ярьж байна.

Алексей Портанскийн итгэлтэй байдлыг бүх эдийн засагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэдний зарим нь тухайлбал, ДХБ-ын хүрээнд гол асуудал болох хөгжилтэй орнуудын зүгээс өөрийн үйлдвэрлэгчдийн харилцааг гаалиар ивээгч бодлогоор шийдвэрлэж чадаагүйг онцолж байгаа юм. Энэ нь байгууллагын дотор задрал болох шалтгаануудын нэг болох магадлалтай. Үүнийг ДХБ-ын тэргүүн өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. Эхэндээ дэлхий нийтийн клубыг байгуулахад, хөгжиж буй эдийн засагтай орнууд ХАА-н салбарт гаалийн саад тотгорыг багасгах, харин хөгжилтэй орнууд салбарын улсаас үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг багасгах тухай ярьж байсныг тэрбээр тэмдэглэсэн юм. Гэвч ер тийм юм болсонгүй. Дашрамд хэлэхэд оросын ХАА-н уйлдвэрлэгчид ийм буулт хийх чадваргүй бүх «гоо сайхныг» бүрэн хэмжээгээр мэдэрсэн юм. Улсаасаа хангалттай хөнгөлөлт тусламж авдаг гадаадын үйлдвэрлэгчидтэй дотоодын хувийн ХАА эрхлүүлэгчид өрсөлдөөнийг тэсвэрлэх нь илүү хүндрэлтэй болжээ.

Оросын эдийн засгийн хөгжлийн яаманд, ДХБ шинэ гишүүд элсэн орохыг эрмэлзсэн илүү олон талт байгууллага болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь түүний маргашгүй давуу тал юм. Харин сул талын дотор ихэнх оролцогч улсуудын шүүмжлэл тууштай өсөж байгаа явдал юм. Иймээс байгууллагын оршин тогтноход илүү сонирхолтой гол тоглогчид ямар ч гэсэн тодорхой хэмжээний буулт хийхээс өөр аргагүйд хүрэх юм.