Энэ 7 хоногт Сирид анхны олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн бүлэг хүрэлцэн ирлээ. Тэд сарын эцэс хүртэл сирийн хорт бодисын нөөцийн талаарх Дамаскийн өгсөн мэдээллийн унэн зөвийг тогтоох естой. Тэдний даалгавраа биелүүлэх замд босогчдын талаас хийх өдөөн хатгалга гол саад тотгор болох юм гэж шинжээчид онцолж байна.

Сирид ирсэн олон улсын шинжээчдийн бүлэг 33 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нь НҮБ болон ХЗХБ-ын төлөөлөгчид юм. Энэ 7 хоногт тэд Сирийн ГХЯ-ны орлогч сайд Фейсал Микдадтай уулзаж, орон нутагт явуулах шинжилгээний ажлын деталийг авч хэлэлцжээ. Өмнө нь Дамаск албан есоор олон улсын шинжээчдэд аливаа тусламжийг үзүүлж сонирхож буй бух объектад орох замыг нээлттэй байлгана гэж амалсан билээ. Тиймээс шинжээчдийн ажлын гол саад бэрхшээл босогчдын талаас хийж болзошгуй өдөөн хатгалга юм. Сирийн сөрөг хүчний заримыг хэн ч нөлөөлөх аргагуй экстремистууд эзэлдэг учир өдөөн хатгалгаас зайлсхийж чадах нь юу л бол гэж Ойрх Дорнодын Хурээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский үзэж байна: «Асадыг авч хаях оролдлогын ургэлжлэл болгон энэ аятайхан боломжийг сирийн сөрөг хүчнийхэн ашиглахгүй гэж уу? Энэ сөрөг хүчнийхэн бурэлдэхуунд нь ордог террорист байгууллагуудын ихэнх хэсэг Сирийн химийн зэвсгийг устгах тогтоолыг хүлээн авсанд өөрийн дайсан мэтээр үзэж байгаа нь ойлгомжтой юм. Иймээс НҮБ-ын шинжээчид болон химийн зэвсэгтэй ажиллах хүмүүсийн амь насанд халдах эсвэл зэвсгийг террорист бүлэглэлийн хяналтанд авах зэрэг нь маргаашийн Сирийн байдлын үнэн бодит хувилбар юм» гэж хэллээ.

ХЗХБ-ын зөвшөөрсөн төлөвлөгөөний дагуу сарын дотор шинжээчид Сирийн засгийн газрын зааснаар химийн зэвсэгт хамааралтай бух объектуудыг судлах естой юм. Хэрэв энэ жагсаалтад заасан объектуудыг хангалтгуй гэж үзвэл түүнд ороогүй объектуудыг ч шалгах болно. Хэрэв бух юм төлөвлөсөн есоор болбол 11 сард Сирид хорт бодис үйлдвэрлэх төхөөрөмжийг устгаж эхлэх юм. 2014 оны эхний хагас жил гэхэд химийн зэвсэг устгагдсан байх естой. Гэвч энэ хугацааны талаар эцсийн шийдвэр өөрчлөгдөж магад гэж Улс төрийн судалгааны Төвийн мэдээллийн төслийн захирал Андрей Баклицкий үзэж байна: «Одоохондоо бид сирийн химийн зэвсгийн нөөцийн хэмжээ, ямар байдалтай байгааг тодорхой мэдэхгүй байна. Хэрэв зөөвөрлөж болохгуй байдалтай байвал тэнд нь устгахаас өөр зам байхгуй. Хэрэв тээвэрлэх боломжтой байвал өөр улс орон луу зөөвөрлөснөөр Сири улс химийн зэвсэггүй болж хугацаандаа хийгдлээ гэж үзэх болно. Тиймээс 11 сард бүрэн хэмжээний мэдээлэлтэй болоогүй цагт яг тодорхой хугацааны тухай ярихад хүндрэлтэй юм» гэж хэллээ.

Химийн зэвсгийн заримыг газар дээр нь устгалаа гэж бодое. Хэрэв Сирийнхэнд хангалттай хүчин чадал байвал ашиглаж болох юм. Мөн химийн зэвсгийг устгахад АНУ болон бусад улсуудад байдаг зөөврийн төхөөрөмжийг ашиглаж болох юм. Зарим хэсгийг Сирээс гадагш гарган устгах нь лавтай. Үүний зэрэгцээ хэн энэ үйл ажиллагааг ямар хэмжээгээр төлөх нь тодорхойлогдоогүй байгаа юм. Гэвч Женевт Жон Керритэй уулзсаны дараа Сергей Лавров, зарим улсууд Сирид америк цохилт өгөхөд санхүүжүүлнэ гэж амалсныг сануулсан юм. Хэрэв тийм бол химийн зэвсгийг устгахад мөнгө төлөхөд бэлэн гэсэн уг гэж оросын сайд шоглонгүй хэлсэн юм.