Орос улс хувийн хөрөнгө оруулагчидтай эрсдэлийг хуваалцах болно гэж Владимир Путин 10 сарын 1-3-нд Москвад болсон «Орос орон дуудаж байна» чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгджээ.

Оросын эдийн засаг дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж, эхний хагас жил гэхэд 55 миллиард долларт хурсэн нь өнгөрсөн жилийн яг энэ хугацаатай харьцуулбал 3 дахин илүү юм.

Хөрөнгө оруулалтыг цаашид ийнхүү өсгөхийн тулд Орос улс хувийн болон улсын хамтарсан түншлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж Владимир Путин мэдэгджээ: «Улс хувийн компаниудын эрсдэлийг, буцаан авах болон зохих хариу авах үндсэн дээр хувь нийлүүлэн хуваалцах юм. Эхний болон хоер дахь хөрөнгө мөнгө үндэсний фондын баялгаас гарахыг цохон тэмдэглэхийг хүсэж байна. Концессийн механизм нь хамтран санхүүжүүлэлт, хувийн болон улсын түншлэлийн бусад хэлбэруудийг өргөнөөр ашиглах явдал юм. Одоо хуулинд эдгээр өөрчлөлтөөдийг оруулахаар бэлтгэж байна» гэж хэллээ.

Хүвийн болон улсын түншлэлийг томоохон дэд бутцийн төслүүдийг хэрэгжуулэхэд ашиглах юм. Энэ түншлэлийн гадаадтай хамтрах «анхны хараацай» болгон оросын дэд бүтцийн барьж байгуулахад 5 миллиард долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа Абу-Дабиг Владимир Путин дурьдсан юм.

«Орос орон дуудаж байна» чуулган дээр Владимир Путин гадаад худалдааны асуудлыг хендсен байна. Зарим улсууд гаалиар ивээх журмыг ашиглахаа үргэлжлүүлэн оросын үйлдвэрлэгчдэд саад учруулж байгаа юм. Орос улс олон улсын худалдааны хэм хэмжээг зөрчиж байгааг тоохгуй өнгөрөөж болохгуйг оросын тэргүүн онцоллоо: «Гаалийн ивээх журмын жишээ болгон оросын экспортод демпингийн эсрэг мөрдөлт явуулахдаа ЕХ-ны ашиглаж буй «энергийн засвар», мөн ЕХ-ны зарим улсуудын газар нутгаар дамжуулан төмөр замын тээвэр хийхэд улиг болсон «3 дахь эрчим хучний багц» гэгч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд квот тогтоох, тарифийн бодлого зэргийг дурьдах хэрэгтэй. Бид бух дэлхийн худалдааны байгууллагын арга барилыг идэвхтэй ашиглан, үндэсний бизнесийнхээ эрх ашгийг, энэ байгууллагын хууччуулын адилаар хамгаалж сурах хэрэгтэй юм» гэж хэллээ.

Владимир Путин засгийн газарт ажил хэргийн нийгэмлэгтэй хамтран Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд гадаадын зах зээлд оросын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах уйл явцыг хэрэгжүүлэхийг даалгалаа.