Засгийн газар тохиролцож чадаагүй учир АНУ-д гарсан төсвийн хямрал америкийн ерөнхийлөгчийн азийн оруудаар хийх аялалыг болиулахад хүргэсэн боловч америкийн тал азийн түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллахад бэлэн байна гэж өнөөдөр Индонезид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Түүний хэлснээр АНУ-д гарсан төсвийн хямрал АНУ-аас азийн түншүүдийнхээ талаар авсан үүргийг багасгахгүй. АНУ-д тулгарсан санхүүгийн түвэг бэрхшээл бол түр зуурын үйл явдал гэж Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.

Гэвч Вашингтонд төсвөөс болж улс төрийн хямрал үргэлжилвэл АНУ-ын олон улсын үүрэг суларч мэднэ гэж тэрээр нэмж хэлэв. Талууд тохиролцож чадаагүй учир сүүлийн 17 жилд Төрийн аппаратын санхүүжүүлэлт анх удаа тасалдан зогсов. Төрийн 800 мянган албан хаагч арга буюу амралт авах юм.

Конгрессын гишүүд улсын төсвийг одоогоор зохицуулаагүй. Иймээс АНУ санхүүгийн шинэ жилд төсөвгүйгээр шилжинэ.