Хятад улс Индонезийн Балид 10-р сарын 7,8-нд хийх АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээлгүй саналаа дэвшүүлэв. БНХАУ-ын Дарга Си Зиньпин ХХ1 зуунд тэнгисийн Торгоны зам бүс нутагт тавихийг санаачлав. Зам харилцааны хөгжил Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болох юм.

Санаачилгыг Индонезид зарлан мэдээлж, Малайзид лавлан тодруулсан байна. Хятадын удирдагч Зүүн-өмнөд Азид хийсэн анхны аялалынхаа хүрээнд дээрх дээд хэмжээний уулзалтын өмнөхөн эдгээр хоёр улсад айлчлав.

Энэ саналыг юуны түрүүнд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнудын үйлдвэр худалдаа, улс төрийн элитэд зориулан дэвшүүлсэн бололтой. Эдүгээ Хятад тус Холбооны худалдааны томоохон түнш болсон юм.

Өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ 400 тэрбум доллароос давжээ. Мөн харилцан хөрөнгө оруулалт 100 тэрбум доллароос хэтрэв. Энэ нь тэнгисийн Торгоны зам тавих сайн үндэс суурь гэж БНХАУ-ын дарга мэдэгдэв. Энэ зам тавьснаар 2010 он гэхэд хоёр талын худалдааг 1 триллион долларт хүргэж болно.

Гэвч тэнгисийн Торгоны зам тавих ажилд саад тотгор учир мэднэ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид эдгээр түвэг бэрхшээлийг давах замыг авч үзнэ. Си Зиньпин итгэлцэл, харилцан ашиг тустай байх, тэсвэр тэвчээртэй сайн сайхан амьдрах зарчмыг баримтлах санал тавьжээ.Мөн түүнчлэн худалдааны гаалиар ивээх журмаас татгалзаж, бусад улсад үлгэр жишээ болохыг санал болгосон байна.

Энэ нь удирдагчид нь Балид дээд хэмжээний уулзалдтад оролцох улс бүрийн эдийн засагт ашиг тустай гэж Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«АЗДБН-ийн зарим улс гаалиар ивээх журмыг даган мөрдөж, чөлөөт худалдаанд саад болж байна. Олонхи улс ийм байдалтай бие даан тэмцэж чадахгүй.Бараа таваарынхаа экспортыг өргөжүүлэх биш өөр замаар дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого гаарсан.

Өөрийн аж үйлдвэр, хөдөө аж ахуйг дэмжихээр гаалиар ивээж бусдад саад учруулах тохиолдол гарсан юм. Ийм бодлого бүхэл бүтэн бүс нутаг, түүний дотор АНДБН-ийн хөгжлийг саатуулж байна. Иймээс улс төрийн хүчин чармайлт гаргаж дэлхийн эдийн засгийн хүрээнд ийм саад тотгорыг арилгах хэрэгтэй» гэлээ.

АНДБН-т худалдааны усан зам зонхилж байна. Гэвч тээврийн дэд бүтэц Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг орны үйлдвэр, худалдааны эрчимтэй хэлхээ холбоог гүйцэж чадахгүй байна. Балид дээд хэмээний уулзалт энэ зөрөөг арилгах арга замыг заах ёстой. Тэгэх нөөц боломж байна гэж Ажар Куртов хэлээд

«Худалдааны флотыг өргөжүүлэх, хөлөг онгоц олон улсын хоолойг давж явах дүрмийг зохицуулах, ачаа тээвэрлэлтийг хурдасгахын тулд боомтын зам харилцааг шинэтгэх явдал чухал ач холбогдолтой болсон.

Бүх түншийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулсан нөхцөлд л эдгээр нөөцийг оновчтой ашиглаж болно. АНДЭЗХТБ-ын дээд хэмжээний уулзалт үүнд зохих үүрэг гүйцэтгэж болзошгүй» гэлээ.

Орос улс худалдааны уламжлалт ба шинэ түншүүдтэйгээ харилцаа холбоог чанарын хувьд шинэ хэмжээнд гаргаснаараа тэнгисийн Торгоны зам тавихад хувь нэмрээ оруулж мэднэ гэж Ажар Куртов хэлээд

«Худалдааны салбарыг оролцуулан хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж энд байгаа. Оросын Алс Дорнодын боомтудыг сэлбэн шинэчлэх нь энэ бүс нутагт оросын экспортод шинэ боломжийг нээж өгнө гэж үзэж байна» гэв.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Балид 10-р сарын 7-нд Ерөнхийлөгч Владимир Путины дараагаар үг хэлнэ.АНУ-ын Ерөнхийлөгч Оросын удирдагчийн өмнө үг хэлэх байсан. Гэвч Барак Обама дээд хэмжээний уулзалтад оролцохгүй. Учир нь АНУ-д улс төрийн хямрал гарч, америкийн засгийн газар үнэн чанартаа үйл ажиллагаагаа зогсоосон нөхцөлд мэдээжээр тэнгисийн Торгоны зам юу байх вэ…