Оросын оршин суугчид Байгал нуурыг улс орныхоо бэлэгдэл хэмээн үзэж байна. Олон нийтийн саналыг судлах Бүх оросын төвөөс хийсэн судалгааны үр дүн үүнийг тусган харуулав.

Санал асуулгад оролцогчид «чухам ямар архитектур, соёл, байгалийн оъектууд Орос улсын бэлэгдэл болсон вэ?» гэсэн асуултад хариулав.Оросын таван оршин суугчийн нэгэн нь сибирийн хосгүй нуурыг дурдсан байна.

Манай орны 130 хот тосгоны оршин суугчид оролцсон санал асуулга хоёр үе шаттай байсан. Эхлээд рейтинг өөрснөө зохиож тогтоохыг оршин суугчдад санал болгов. Санал асуулгад оролцогчдын 68 хувь нь мөн даалгаварыг биелүүллээ. Бусад нь түдгэлзэв.

«2 дахь үе шатанд улс орныхоо бэлэгдэлийг түүх-байгалийн байгууламжуудын цэсээс сонгож авахыг санал болгожээ. Эдгээр хоёр үе шатны дүнгээр Байгал нуур «үнэмлэхүй тэргүүлэгч» болжээ. Олон нийтийн саналыг судлах Бүх оросын төвийн нийгэм-улс төрийн судлалын удирдагч Степан Львов өгүүлэхдээ

«Санал асуулгын үр дүнгээр оросын таван оршин суугчийн нэгэн нь Байгал нуурыг бэлэгдэл хэмээн дурдав. Зүүн Сибирийн өмнөд хэсэгт орших нуур рейтингээр Москвагийн Кремль, Петербург орчмын Петергофын орд харш-цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор, Волгоград дахь Эх-Эх орон хөшөөнөөс тэргүүлсэн» гэлээ.

Байгал бол дэлхийн хамгийн гүнзгий нуур мөн. Дэлхийн цэнгэг усны нөөцийн тавны нэг нь түүнд ногдож байна. Байгал 20 сая гаруй жилийн тэртээ үүсчээ. Энэ нуур өвөрмөц амьтан, ургамалтай. Дэлхийн өөр нэг ч цөөрөмд үгүй 1000 гаруй төрлийн амьтан,ургамал Байгалд байгаа. Оросын Гринписийн Байгалын хөтөлбөрийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Евгений Усов хэлэхдээ

«Нуур биологийн олон төрлийн нэг ёсны лаборатори болсон. Байгалын хав загас хамгийн сонирхолтой амьтан билээ. Байгалд ер бус төрлийн амьтан олон. Байгал нуурын байгалийн төрх ч хосгүй байна. Байгал бол маш сайхан хосгүй нуур мөн. Азаар энэ нуур оросын нутаг дэвсэрт оршиж байна. Түүнд ариг гамтай хандах хэрэгтэй» гэв.

Олон нийтийн саналыг судлах Бүх оросын төвийн санал асуулгын үр дүн ард олны санал хураалтын тусламжтайгаар улс орныхоо шинэ бэлэгдлийг сонгож авах «Орос улс 10» тэмцээний тэргүүлэгчидтэй адилхан байна.