Орос улс өрөөсгөл хандлагыг тулган хүлээлгэхгүй, хөтлөгч, хөтлүүлэгч үгүй, итгэлцэл, бие биенээ хүндэтгэх явдал улс хоорондын харилцааны үндэс болох байгуулалыг Ази,Номхон далайн бүс нутагт төлөвшүүлэхийн төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Индонезид хийх Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад зориулсан өгүүллэгдээ мэдэгджээ.

Адил тэгш хамтын ажиллагаа, хүчний жинхэнэ тэнцэл, ашиг сонирхолын өв тэгш байдлыг хангах ёс журам бүс нутагт шаардагдаж байна. Улс бүр бусад түншүүдтэйгээ хамт бүс нутгийн харилцааг хөгжүүлэх, хөгжлийн тулгамдсан зорилтыг биелүүлэхэд оролцох нь зайлшгүй чухал .

Ийм ёс журам нийтийн аюулгүй байдал, маргааныг эв зүйгээр зохицуулах ба хүч үл хэрэглэх, хүч хэрэглэнэ гэж үл сүрдүүлэх зарчмуудад тулгуурлах ёстой гэж Орос улс үзэж байна. Сөргөлдөөн ба гуравдахь улсын эсрэг хамтын ажиллангаанаас татгалзах хэрэгтэй.

Эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх нь эдгээр зорилгод хүрэхэд тус дөхөм үзүүлнэ. Бид Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааг их ач холбогдолтойд үзэж байна. АНДБН-т олон талт нэгдлүүдийн хооронд түншийн хэлхээ холбоог төлөвшүүлэх хэрэгтэй. Орос улс чөлөөт худалдааны тухай хэлэлцээрүүдийн сүлжээг хөгжүүлэх үйл явцыг анхааралтай ажиглаж байна.

Эдгээр хэлэлцээрийг бүгдэд аль болох нээлттэй болгож, Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудад нийцүүлэх нь чухал юм. Бусад улс тэр тусмаа бүс нутгийн хөршүүдийн ашиг сонирхолыг үл тоомсорлон чөлөөт худалдааны бүсийг байгуулах нь зохисгүй үйл хэрэг юм.

Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо зөв зохистой энэ талаар хандлага баримталж байна. Гаалийн холбоо болон АНДЭЗХАБ-ын хооронд харилцан ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нийцэнэ гэж Сергей Лавров бичжээ.

Индонезийн даргалах үеэрээ дэвшүүлсэн шудрага үндсэн дээр тогтвортой өсөлтийг хангах асуудлаар санал шүүмжлэл явуулах саналыг Орос улс дэмжихэд бэлэн байна.Ялангуяа жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх санхүүгийн ба өөр оновчтой нөхцлийг бүрдүүлэх, чанарын хувьд шинэ ажлын орон тоог бий болгох, дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтыг өсгөн нэмэгдүүлэх чиг бодлого Орос улсын хувьд урьтлал болсон юм.

Материаллаг, технологийн нөөцийг АНДЭЗХАБ-ын гишүүн бүх орны эдийн засагт хүртээлтээй болгох нь тогтонги хөгжил, шудрага өсөлтийн шинэ загварын салшгүй нэг хэсэг юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах, ШУ, технологи, инновацийн хүрээнд харилцан ашигтай солилцоог төлөвшүүлэх зорилгоор цаашид хамтран ажиллахад Орос улс бэлэн байна.

АНДБН-ийн энергийн аюулгүй байдалд гойд анхаарал тавьбал зохино. Үүнтэй холбоотой экологийн асуудлаар форумын хүрээнд оновчтой санал шүүмжлэжл явуулсаар байна. Энэ нь чухал ач холбогдолтой юм. Үүний хамт энергийн салбарт зохицуулах арга хэмжээг боловсронгуй, энергийн ба түүхий эдийн зах зээлүүдийг ил тод болгох зэрэг асуудлыг авч үзэх хэлэлцэх нь зайлшгүй чухал.

Товчхон хэлэхэд Орос улсаас улс төр төдийгүй эдийн засгийн асуудлудыг ил шууд хэлэлцэхийг бүс нутагт санал болгож байна. Бидний зорилго АНДБН-ийн энх тайвныг бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх зорилгоор эндхийн бүх улс орны адил тэгш хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров онцлов.