Өнөөдөр индонезийн Бали аралд АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт нээгдэнэ. Энэ уулзалт дэлхийн ДНБ-ний 50 гаруй хувь нь ногдож байгаа улс орнуудын хувьд гурван өдрийн турш эдийн засгийн асуудлаархи санал шүүмжлэлийн гол индэр болно.

Анхны өдөр Индонези,Энэтхэг,Хятад улсуудын эдийн засгийн чадавхийг тодорхойлж танилцуулна. Гол санал шүүмжлэл, чуулганууд ням гаригт ажиллаж эхлэнэ. АНДЭЗХАБ-ын хувьд нэг ёсны хөтөлбөр болох «Богорын зорилго» өөд урагшлах асуудал дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг боллоо.

1994 онд индонезийн Багорт АНДБН-ийн орнуудын удирдагчид бага хурал хийлгэж, 2020 он гэхэд бүс нутагт чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын системийг байгуулахаар тохиролцсон юм.Түүнчлэн энергийн нөхөн сэргэх эх сурвалж ба экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «АНДБН-ийн тогтонги хөгжил, эдийн засгийн урт хугацааны өсөлтийн шинэ эх сурвалж» сэдэвт илтгэл 10-р сарын 7-ны орой тавих юм. Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзах байсан.

Гэвч Обама улс орныхоо төвийн хямралаас болж энэ удаагийн дээд хэмжээний уулзалдтад оролцохоос татгалзав. Иймээс ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар хэлэлцээ хийх бололтой.

Түүнээс гадна Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зиньпин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ, Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно нартай хоёр талын уулзалт тус тус хийх юм.

Дэлхийн 20 улс, бүс нутгийн төлөөлөгчид АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Эдгээр улс нийт 3 тэрбум орчим хүн амтай хийгээд дэлхийн худалдааны 48 хувь тэдгээрт ногдож байна.