Барак Обама Индонезэд болох Ази Номхон далайн Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгуулагын (АНЭЗХАБ) ДХУ-д явахаас татгалзжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн энэ уулзалтыг таслах болсон нь түүний эх оронд болж байгаа төсвийн хямралтай холбоотой юм.

Тэр тусмаа ДХУ-ын үеэр Владимир Путинтай уулзахаар төлөвлөсөн байжээ. Тэгсэн ч Москва Вашингтоны харилцаанд энэ уулзалтын цуцлалт ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм.

АНУ дахь төсвийн хямрал улс орны аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Энэ тухай үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер тайлбарлахдаа, одоогийн байдлаар тагнуулын албаны ажилтнуудын 70% нь цалингүй амралтаа авсан байгаа гэж мэдэгджээ.

Ийм нөхцөлд Барак Обама Ази орнуудаар хийх аялалаа цуцалсан нь гайхах зүйлгүй юм. Ирэх 7 хоногт тэрбээр индонезийн арал дээрх Балид ДХУ-д оролцож, дараа нь Брунейд болох АНУ-АСЕАН-ы ДХУ-д оролцох естой байсан юм.

Одоо харин түүний оронд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри явах болжээ.Обамагийн тасалж байгаа арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой ч үүний шалтгаан ч бас багагүй хүндэтгэлтэй юм гэж Улс төрийн байдлын Төвийн тэргүүн Сергей Михеев тэмдэглээд

«Хэрэв америкийн ХМХ-д итгэх юм бол засгийн газрын ажил бараг л зогссон бололтой. Энэ нь улс орон дахь байдлыг ерөнхийлөгч бүрэн дүүрэн удирдаж чадахгүй гэсэн үг. Иймээс энэ цаг үед Цагаан ордонд тэрбээр байхгүй байх нь үнэхээр боломжгүй юм. Энэ нь хямрал үнэхээр ноцтой байгаагийн шинж, үнэн хэрэгтээ АНУ-д ийм байдал тохиолдоогүй үджээ» гэлээ.

Барак Обама нэг бус удаа АНЭЗХАБ-ын ДХУ-ыг тасалж байгаа биш юм. Өнгөрсөн жил тэрбээр өөрийн улсыг сонгуулийн өмнө орхин явж чадахгүй гэдгээр далимдуулан энэ арга хэмжээнд оролцохоос татгалзсан юм.

Гэсэн ч АНУ, Канадын хүрээлэнгийн захирал Валерий Гарбузовын үзэж байгаагаар Вашингтон энэ альянсад сонирхолгүй болсны шинж биш юм. Үүний мөн адил индонезийн ДХУ-ын талбарт болох байсан Путин, Обама хоёрын уулзалт хойшлогдсоныг ч нэг их тоож үзэн дүгнэлт өгөх хэрэггүй байх гэж үзээд:

«Мэдээж хэрэг Путин,Обама хоёр аль болохоор түргэн уулзсан бол сайн л байх байсан юм. Гэвч энэ удаа тэд уулзахаа болилоо гээд орос-америкийн харилцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. АНУ-ын төсвийн хямрал шийдэгдсэний дараа хоёр улсын тэргүүнүүдэд уулзах боломж олдох байлгүй гэж өгүүлсэн байна» гэлээ.

АНЭЗХАБ-ын ДХУ дээр Путин,Обама хоёрын уулзалт тасалдсан нь сүүлийн үед тасалдсан 2 дахь яриа хэлэлцээр болж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. Өмнө нь тэд Москвад 9-р сарын эхээр Их Хорийн ДХУ-ын өмнө уулзах байсан.

Гэвч тэр үед Обама Орос орон америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх олгосны улмаас Москвад хийх өөрийн уулзалтыг цуцалсан билээ. Тэгсэн ч ерөнхийлөгчид Петербургт Их Хорийн ДХУ-ын үеэр 20 минут орчим ганцаарчлан ярилцсан юм.

Тэдний ярианы сэдэв Сирийн асуудал байсан.Үнэндээ ерөнхийлөгчийн туслахын үгээр байр сууриа ойртуулж чадаагүй байна. Гэсэн хэдий ч үүнээс хэдхэн хоногийн дараа оросын ГХЯ сирийн химийн зэвсгийн нөөцийг олон улсын хяналтад авах талаар сэт цохисон санаачилгыг дэвшүүлсэн юм.

Тэр тусмаа Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тайлбарласнаар G20-ийн ДХУ дээр Обаматай уулзахдаа Оросын ерөнхийлөгч энэ санаачлагыг анхлан дурьджээ.