Сочи-2014 Олимпийн наадам хамгийн ногоон өвлийн олимпийн наадам болох нь зөвхөн халуун бүсийн дал модны дор болохоос ч биш, дэвшилтэт «ногоон» технологийг газар сайгүй хэрэглэхтэй бас холбоотой юм. Олимпийн объектуудад эрчим хүч хэмнэх, агаар цэвэршүүлэх нэн шинэ төхөөрөмжүүдийг байрлуулснаар зохион байгуулагчид технологийн давуу амжилт тогтоохыг эрмэлзэж байна.

Олимпийн Сочигийн стадион, уулын замаар байгаль эзэгнэж байгаа юм. Хүмүүс зөвхөн түүний цаг уурын ааш авирыг хиймэл цас нөөцөлснөөр бага зэрэг засварлаж чадах болно. Уулын цанын иж бүрдэл, биатлонт-цанын замын хажуугаар хайлуулахаас хамгаалан тусгай мембранаар хучсан цас хадгалагдаж байгаа юм.

Харин объектуудын дэргэд хэзээд ажлаа эхлэхэд бэлэн цасны их буунууд байрлаж байгаа гэж уулын цанын төвийн гүйцэтгэх захирал Александр Белокобыльский ярьсан байна. Энэ төв Сочи орчмын Красная Полянад байрладаг юм.

«Красная Поляна үеийн үед их хэмжээний цас, арвин их хур тунадасаараа алдартай бөгөөд зарим нэгэн жилүүдэд хамгийн нам дор цэгтээ хүртэл хунгарын өндөр нь 1,5-2 метрт хүрдэг байна.

Гэсэн хэдий ч Олон улсын цанын спортын хорооны шаардлагаар тамирчдын уралдах зам хиймэл цасан хучилттай байх ёстой юм. Бид Европт хамгийн том хиймэл цас үйлдвэрлэх системийг барьсан» гэж Александр Белокобыльский хэллээ.

Олимпийн иж бүрдлийн эргийн дагуух тавцанг барихад олон тооны технологийн шийдвэрийг ашигласан байна. Жишээ нь, «Том» нэртэй олимпийн стадион дээврийнхээ тусламжтайгаар нарны зайг ашиглан өөрөө өөрийгөө цахилгаан эрчим хүчээр хангах чадвартай юм.

Түүнээс гадна уг стадионы дээвэр дор болон хануудаар агаар цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх төвөгтэй системийг далдлан нуужээ. Тэнд амьсгалахад амар, аюулгүй, учир нь тусгай шүүлтүүрүүд агааржуулалтын системд бүх микробуудыг устгадаг байна.

Гэвч энэ объектын дээд зэргийн тохитойг талбай дээр л гарч байж мэдрэх болно. Заалны дулааны хэм мөсөн дээрхээс хавьгүй илүү, тиймээс үзэгчид хоккей, уран гулгалтын уралдаан тэмцээний үеэр даарахгүй юм.

Сочид олимпийн объект тус бүрийг барихад ямар нэгэн гойд технологийг хэрэглэжээ. Олимпийн «Фишт» стадионы дээвэр халаалтын системийг хэмнэхэд тус болох дулаан хадгалдаг шилээр бүрэгдсэн байна.

Стадион нарны энергийг ашиглан өөрийн зочдыг дулаацуулах юм. Харин «Мөсөн уул» нэртэй мөсөн ордон мөнгөний нано хэсгүүдтэй тусгай будагны тусламжтайгаар наранд өнгө алаглан гялалзаж жинхэнэ мөс мэт харагдах нь хөлдсөн давалгааг санагдуулам.

Гэвч энэ бүхэн зөвхөн гоо сайхны тулд биш зочдыг янз бүрийн өвчин, тэр тусмаа өвлийн уламжлалт ханиад томууны аюулаас сэргийлж байгаа юм. Гэвч хамгийн гол нь энэ бүхэн Олимпийн наадамд сүүлийн туршилтаа туулж, түүний дараа ердийн амьдралд орж сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, кафе, вокзал, орон сууцны байшингууд болох болно.