Америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд болон шумбагч онгоцыг эсэргүүцэх тагнуулын нисэх онгоц, радарууд японы арлуудад бий болно. Өчигдөр эдгээр хоёр улсын гадаад улс төр, батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нар Токиод зөвлөлдөж эл асуудлаар тохиролцсон байна.

Ингэснээрээ холбоотнууд Хятадын усан цэргийн идэвхжил болон БНАСАУ-ын пуужингаар цохилт өгч мэдэх аюулд хариулсан юм. Япон, АНУ хоёрын цэргийн эвсэл бэхжиж байгаа нь хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, бүс нутгийг энх амгалан байдалд учруулах аюул хэмээн хятадын тал үзэж байна.

Гэсэн ч Япон, АНУ-ын хамтрасан мэдэгдэлд Хятадыг аюулгүй байдалд нь аюул учруулж мэдэх голомт хэмээн дурдаагүй. Харин Токиод төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр Хятадын цэргийн сүр хүчний өсөлт ба тэнгис далайд явуулж буй идэвхтэй ажиллагаа хамгийн хурц сэдвийн нэг болов. Тус сэдэв хаалттай зөвлөлдөөн дээр ч зонхилсон байх гэж Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов тааварлан хэлээд

«Хятад гол асуудал болсон.Хятадын эдийн засгийн өсөлт болон тэнгис далайд явуулж байгаа түүний идэвхтэй ажиллагаа Японыг түгшуүүлж байна. Хятад усан цэргийнхээ сүр хүчийг өсгөн нэмэгдүүлж, Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудыг тойруулан үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна.

Хятад хөлөг онгоцуудаа тийшээ явуулсаар байгааг хэлэхэд хангалттай биз. Эдгээр хөлөг японы нутаг дэвсгэрт хамрагдах усан бүст цөмрөн орж байна гэж Токио үзэж байна. Саяхан хятадын нисэгчгүй нисдэг аппарат эдгээр аралд ойртсон явдал японы талыг түгшүүлсэн» гэв.

Үүний хариуд Япон,АНУ хоёр АНУ-ын «Глоубл хок» нисэгчгүй нисдэг аппаратуудыг Аомори муж улс дахь америкийн Мисава нисэх онгоцны баазад байрлуулахаар шийдвэрлэв. Үүний хамт Токио нисэгчгүй нисдэг аппаратыг сөнөөхийг зөвшөөрөх зааварыг бэлтгэж байна.

Энэ нь маргаантай Дяоюйдао (Сенкаку) арлуудын ойролцоо нисэгчгүй нисдэг аппаратуудын «дайн» дэгдээхэд хүргэж мэднэ гэж Валерий Кистанов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Эдүгээ Японы БХЯ нисэгчгүй нисдэг аппаратыг устгах тухай заавар зэвсэгт хүчиндээ өгөх асуудлыг судлаж байна. Хятадын нисэгчгүй нисдэг аппаратыг устгах хүртэл хэрэг явдал даамжрахгүй ч мөн заавар мэдээжээр япон-хятадын харилцааг улам хурцатгана.Хятадаас үүний хариуд хатуу арга хэмжээ авах нь дамжиггүй» гэлээ.

Мөн түүнчлэн америкийн Р8 шумбагч хөлөг онгоцыг эсэргүүцэх нисэх онгоцуудаа Окинава муж улс дахь Кадэн агаарын цэргийн баазад байрлуулах явдлыг хятадын тал анхаарахгүй байж чадахгүй. Токиод хийсэн зөвлөдөөнөөс ийм шийдвэр гаргажээ.

Үүний өмнө Хятадын шумбагч хөлөг онгоцны флотын хөгжил сэтгэлий нь түгшүүлснийг АНУ-аас илэрхийлсэн билээ. Тус улс БНХАУ-ын шумбагч хөлөг онгоцны флотын эрчимтэй хөгжлийн хариуд Р8 нисэх онгоцуудаа хилийн чанадад анх удаа байрлуулахаар шийдвэрлсэн бололтой.

Түүнээс гадна америкийн рентгений радаруудыг Киото дахь Японы өөрийгөө хамгаалах агаарын цэргийн нэгэн баазад байрлуулах юм. Өчигдөр Токиод энэ асуудлаар бас тохиролцсон байна.

«Хятадын аюул» гэгч сэдэв Токиод «2+2» зөвлөлдөөн дээр давамгайлах тухай шинжээчдийн таавар батлагдав. Зөвлөлдөөний дүнгээр АНУ, Токиогийн цэргийн эвслийн цоо шинэ шинж чанар тодров.

Вашингтон сайд нарын уулзалт дээр Үндсэн хуулийнхаа энх тайван зүйл ангийг хянан үзэж, цэргийн төсвийг нэмэгдүүлэх гэсэн Токиогийн хүсэл эрмэлзлийг дэмжив. Энэ нь Дэлхийн 2-р дайны үр дүнг хянан үзэх замыг Японд нээж өгч байна. Дайнд ялсан АНУ ялагдсан Японыг үүнд тухирч байна.