Уулын цанын амралт «Роза хутор» Сочийн 2014 олимпийн наадмын гол чухал объектуудын нэг юм. Нилээд хэдэн жилийн өмнө Наадмыг зохион байгуулагчид Кавказын уулын оргилд жинхэнэ спортын хот барьсан юм. 2014 оны 2-р сард олимпийн замаас харьцангүй ойрхон тэр газарт зөвхөн тамирчид төдийгүй жуулчид ч буудаллаж болох юм.

Сочийн олимпийн бүсээс уулын объект хүртэл машинаар эсвэл галт тэргээр хагас цаг явж хүрэх юм. Замын гол зангилаа далайн төвшнөөс 578 метрийн өндөрт байрладаг байна. Эндээс явган, эсвэл унаагаар хэдхэн минут яваад трамплин болон чарганы спортын төв хүрэх боломжтой юм.

Олимпийн уулын цанын өндөрлөгт гарахын тулд «Роза хутор» төвөөс, олсон замын өргөгчид суух хэрэгтэй. Хаалттай кабинууд 30 секунд тутам зогсолтгүйгээр ажилладаг бөгөөд кабин тус бүр 8 хүний багтаамжтай юм.

Энэ оргилуудад уулын цанын зам 1990-өөд оны дундаас байсан боловч одоогийн «Роза хутор» амралтын газрыг Олимпийн наадамд зориулан тусгайлан барьж байгуулжээ. Түүний талбайд 30 медалийн иж бүрдэл гардуулагдана гэж «Роза хутор» төвийн гүйцэтгэх захирал Александр Белокобыльский дурдаад

«Ямар стадионуудад гэвэл, нэгдүгээрт, энэ бол уулын цанын төв. Барианы бүс далайн төвшнөөс 960 метрийн өндөрт байх бөгөөд эрэгтэйчүүдийн гараа 2045 метрийн өндрөөс уруудах юм. Энэ нь манай замын уналт бүх шаардлагыг хангаж байгаа юм.

Хоёр дахь стадион бол фристайл, сноубордын бүсүүд болно. Зэргэлдээ нь спортын объект биш боловч 2600 тамирчид, тэдний командынхан амрах олимпийн уулын тосгон байрладаг юм» гэлээ.

Уулын олимпийн тосгон энэ төрөлд хосгүй юм. Тамирчид спортын байгууламжуудтай бараг л адил өндөрт амьдрах болно. Энэ нь орчиндоо дасан зохицоход дөхөмтэй юм.

«Роза хутор»-ын ногоон оргилд аль зун ч «цагаан толгойг» олж харахаар байлаа. Энэ бол Олимпийн наадамд тусгайлан бий болгосон, хайлахаас сэргийлэн тусгай мембранаар хучсан өнгөрсөн жилийн цас юм. Тийм хадгаламж бол цас хадгалах зохиомол, нэмэлт үйлдвэрлэл, хадгалалтын төвөгтэй системийн нэгээхэн хэсэг юм гэж Александр Белокобыльский тайлбарлаад

«Красная поляна үргэлж их цас, арвин хур тунадас, зарим жилүүдэд хамгийн доод цэгт 1,5-2 метрийн өндөртэй хунгараараа алдартай билээ. Тэгсэн ч Олон улсын цанын спортын холбооны шаардлагаар тамирчдын уралдах зам хиймэл цастай байх ёстой юм.

Бид тэмцээн явуулахад ч боломжтой, мөн манай уулын цанын сезоныг хагас жил хүртэл уртасгах Европт хамгийн том хиймэл цас үйлдвэрлэх системийг барьсан юм. Бид 12 сард нээгдэж 5-р сарын 9-нд хаадаг уламжлалтай болсон билээ» гэлээ.

«Роза хутор» хотхоны бщх зам зөвхөн спорт сонирхогчид төдийгүй мэргэжлийнхний туршилтыг даван туулсан юм. Уулын цанын төв, энд дэлхийн уулын цанын Цомын аваргын хаалтын тоглолт, Европын цомын хаалтын тоглолт тус бүрийг хүлээн авсан юм.

Олон улсын фристайл, сноубордын тэмцээний шатууд болж өнгөрсөн байна. Хурдны уруудах замын оргилын гараанаас цаг агаар сайхан үед Хар тэнгис, Олимпийн тосгон, мэдээж Кавказийн нуруунууд ч бас харагддаг юм.

Иймээс цасгүй үед ч гэсэн «Роза хутор» Сочи орчмын хамгийн гол дурсгалт газруудын нэг хэвээрээ үлдэх юм.