Хятад улс Азид байр сууриа бэхжүүлэхээр шинэ арга хэмжээ авч байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санал тавьжээ. Индонезийн Ерөнхийлөгч Сусил Бамбанг Юдхойонтой хэлэлцээ хийх үер санаачилга дэвшүүлсэн байна. Хятадын шинэ удирдагч Зүүн-өмнөд Азид анхны айчлал хийж байна. Тэрээр Малайзид хүрэлцэн очно. Мөн түүнчлэн Индонезийн Балид Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно.

Си Зиньпин Азийн хөгжиж байгаа эдий засгуудын дэд бүтцийг бэхжүүлэхэд Хятадаас дэмжлэг үзүүлэх санал дэвшүүлжээ. Шинэ банк харьцангүй давуу талыг харилцан ашиглахын тулд санхүүгийн өнөөгийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Эдүгээ Азийн хегжлийн банкнаас бүс нутгийн дэд бүтцийн байгуулалтыг санхүүжүүлж байна. Хятад улс банкны шийдвэрт хязгаарлагдмал нөлөө үзүүлж байна. Байдлаас харахад шинэ банк нөлөөгөө өргөжүүлэхэд туслана. Си Зиньпин бүс нутгитйн дэд бүтцийн шинэ шинэ төслийн санхүүжүүлэлтэд туслах тухай ярихдаа үүнийг нүүхгүй байв.

Хятад улс ШХАБ ба БРИКС бүлгийн байгуулж байгаа банкуудын томоохон хувь нийлүүлэгч болоод байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө орулалтын банк энэ цэст багтаж өргөжүүлнэ. Тэр тусмаа хамтын ажиллагааны мөн салбар Хятадаас бүс нутгийн олонхи улстай тогтоосон харилцаа холбооны урьтлал болсон.

Хятадын шинэ санаачилгыг юуны түрүүнд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдэд зориулсан. Бээжин тэнд нөлөөгөө өргөжүүлэн бэхжүүлэх бодолтой байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев ОДХ радиод мэдэгдээд: «Дэд бүтцийн төслүүд дэд бүтцийг хяналтдаа авахтай холбоотой байдаг. Ийн үйл явдал Төв Азид болж байна. Хятад улс ашиг сонирхолоо үйлчлэхийн тулд дэд бүтцийг бусад улсад байгуулахад туслаж байна. Тухайлбал хоолой барьж, засмал, төмөр зам тавьж байна. Хөгжилд нь ёс төдий туслаж, үнэн чанартаа бусад улсыг өөрийн нөлөөнд хэсэгчлэн оруулж байна. Хожим зориуд үнэ алдаж худалдах хятадын их хэмжээний бараа таваарыг тийшээ явуулдаг. Төв Азийн талаар тийм байна. Магадгүй Зүүн-өмнөд Ази үүнд бас хамрагдана. Ямар байсан ч хятадын хямд бараа таваар бүс нутгийн орнуудыг дайрана. Эхлээд Хятад улс эдийн засгийнхаа дараа нь улс төрийн үр нөлөөгөө өргөжүүлнэ» гэв.

Шинэ төсөл Азид тэнгисийн зам харилцааг хяналтдаа авахад нь туслах юм. Энэ нь бүс нутагт тэргүүлэхийн төлөө АНУ-тай ширүүн өрсөлдөж байгаа нөхцөлд Хятадаас тавьсан геополтикийн зорилго гэж Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мэдээжээр Хятад улс жишээ нь Малаккын хоолойгоос шалтгаалах гээгүй. Энэ хоолойг тойрох зорилгоор Пакистаны Гвадар болон Мьянмад холбогдох төслүүдээ хэрэгжүүлж байна. Одоо Хятад улс дэд бүтцийг байгуулах бүх боломжийг ашиглахыг хичээж байна. Учир нь АНУ Ирантэй тохиролцвол Персийн буланд цэргээ цөөрүүлж, Ази Номхон далайн бүс нутагт татан шилжүүлж мэднэ. Хятад үүнд бэлэн байх ёстой. Түүхий эд, нефть, байгалийн хий нийлүүлэх өөр сувагтай болно. Энэ нь Хятадын стратегид бүрэн нийцэж байна» гэв.

3-р сард Си Зиньпин Африкт анх удаа айлчлахдаа ашигт малтмалыг эзэмших, дэд бүтцийг байгуулах салбарт хямд томоохон зээлийг санал болгов. Хятадын шинэ удирдагч мөн адил санаачилга дэвшүүлэхээр Төв Азид хурэлцэн очив. Хятадын энэ тренд Зүүн-өмнөд Азид хийж буй анхны айлчлалы нь явцад зонхилж байна. Урьд өмнө Танзани, ЕАБНУ, БНАрдчилсан Конго Улс төдийгүй Тажикистан, Узбекистан, Киргиз улсуудад хятадын санаачилгыг баяртай хүлээж авсан билээ. Энэ удаад Си Зиьпинд ямар хариу өгөх бол?