Барак Обама ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Америк улс, бусад улс орнуудын хувь заяаг шийдвэрлэх тусгай эрхтэй гэж мэдэгджээ. Үүгээрээ тэр онц ялгарсангуй. Нэг үндэстний тусгай болохыг агуу гүрний удирдагчид байнга дэвшүүлж өөрсдийн түрэмгий зорилгоо зөвтгөхөд ашиглаж байсан билээ. Орчин үеийн ертөнцөд зөвхөн олон улсын нийгэмлэг л улс орнуудын хувь заяаг шийдэж болно гэж Ханойн улсын их сургуулийн нийгэм, хумуунлэгийн ухааны Хүрээлэнгийн проректор. Вьетнамын түүхч Фам Куанг Минь үзэж байна.

АНУ бусад улсуудаас олон талаараа давуу гэдэг талаар ерөнхийлөгч Барак Обаматай санал нэг байна. Энэ бол хүчтэй эдийн засаг, цэргийн асар их хүчин чадалтай их том гүрэн юм.Түүний улс терийн систем ардчиллын үлгэр жишээ гэж үзэгдэн, харин хүн амын амьдралын төвшин нь хангалттай өндөр билээ.Гэвч олон улсын харилцаанд тусгай улс гэж байхгүй. Дэлхий дээрх бүх улсууд том жижиг хэмжээнээсээ үл хамааран хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд олон улсын асуудал шийдвэрлэхэд адил дуу хоолойтой юм.

Америкийн тусгай байдал бусад улсуудын ашиг сонирхлыг хамгаалах эрхийг олгодог гэсэн Обаматай би санал нийлэхгүй байна. Бусад улс орны эрх ашгийг хамгаалахад юунаас болж, ямар зарчмын үүднээс энэ ашиг сонирхол хамгаалагдах болов гэдэг асуудал тавигддаг. Энэ нь зөвхөн дэлхий дээр энх тайван байдлыг хамгаалах зорилгоор улс орнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага, НҮБ-ын АЗ-ийн нэгдсэн шийдвэрээр дэлхий нийтийн ерөнхий зөвшилцлийн үндсэн дээр л боломжтой юм.

АНУ их гүрний хувьд энх тайвныг сахин хамгаалах онцгой хариуцлагыг хүлээхээс биш, ямар ч тусдаа улс орнуудын адилаар бусад улсын хувь заяаг шийдэх эрхгүй юм. Их бага, баян, ядуу, хөгжилтэй, хегжиж буй гэлтгүй дэлхийн бүх улсууд олон улсын эрхийн хүрээнд хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд бүх улсуудын заавал дагаж мөрдөх гол бичиг баримт бол НҮБ-ын Дүрэмбилээ.

АНУ-ын тусгай хэмээх мэдэгдэл ЗХУ болон социалист систем задран унасны дараа нэгэн талбарт зэрэгцэн орших ертөнцөд америкийн засаг захиргаанд бий болсон итгэл үнэмшилтэй холбоотой юм. Гэвч энэ бол үнэн чанартаа тийм биш юм гэж вьетнамын түүхч итгэлтэй байна.

Одоогоор дэлхий ертөнцийн эмх замбараат байдал зохицуулагдаагүй байна. Бид, дэлхий 2 ертөнцөд хуваагдан амьдарч байсан байдлаас гарсан ч хараахан өөр нэгэн байдалд дасан зохицоогүй өөрчлөлтийн эрин үед амьдарч байна. Улс орнууд бүх хүчний тэнцвэр дээр тулгуурласан шинэ ертөнц байгуулахыг эрмэлзэж байгаа энэ үйл явцад эсэргүүцэгч, холбоотон байсан байраа сольж, энэ бүхэн Вьетнам, Зүүн Азийн орнуудад хэрхэн явагдаж байгаа, ер нь хэн найз, хэн дайсан болохыг тодорхойлох нь маш хэцүү юм.

Иймээс өөрчлөлтийн эрин үед түүний хувь заяа болон тусдаа улс орнуудын хувь заяаг бүхий л дэлхий ертөнцийн нэгдсэн хүсэл эрмэлзлэл л зөвхөн шийдэж болно гэж вьетнамын шинжээч үзэж байна.