Ираны парламент Исламын Бүгд Найрамдах Улсын (ИБНИУ) ерөнхийлөгч Хасан Роуханий гадаад ертөнцтэй ойртоход чиглэгдсэн гадаад улс төрийн шинэ бодлогыг дэмжлээ. Өнөөдөр Фарс агентлагийн мэдэгдсэнээр ерөнхийлөгчийг дэмжсэн мэдэгдэлд 290 парламентын гишүүдээс 230 нь гарын үсэг зурсан байна.

Энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан депутатууд урьд орой нь Роуханитай хийсэн уулзалтад оролцсон юм. Уулзалтын явцад ИБНИУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүн «түүхийн» хэмээн аль хэдийн ираны хэвлэлийнхний нэрлэсэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихад зөвшөөрөх шалтгаан болсныг парламентын гишүүдэд тайлбарлажээ.

Роухани, түүний засгийн газар ираны цөмийн хөтөлбөрийн талаар гадаад бодлогодоо оруулсан өөрчлөлт, тэр тусмаа «зургаа»-тай холбоотой яриа хэлэлцээрийн утга агуулгыг тодорхой тайлбарласан байна.