Төсвийн түвэг бэрхшээл тулгарсан ч Вашингтон БНСолонгос Улсад байгаа цэргээ хорогдуулахгүй гэж БХ-ын сайд Чак Хейгел Сөүлд айлчлах үеэрээ мэдэгдэв.Эдгээр хоёр улс Солонгосын хойг урьдчилан харахын аргагүй байдалд орсон цагт явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлав.

Пентагоны тэргүүний айлчлал Пхеньяний зүгээс аюул учирсан нөхцөлд америк-өмнөд солонгосын цэргийн хамтын ажиллагаа чухлыг онцлон харуулах ёстой. Чак Хейгел БНАСАУ-ын хилээс аравхан км зайтай явагсдан байлдааны сургуульд байлцав.

АНУ-ын БХ-ын сайд Өмнөд, Умард Солонгосыг зааглах бүст аялав. Тэрээр Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Мартин Демпситэй хамт сүүлийн арван жилд хамгийн томд орох Өмнөд Солонгосын цэргийн парадад байлцав.

Мэдээжээр гол холбоотон-АНУ-ын тусламж, оролцоотойгоор Өмнөд Солонгосын цэргийн чадавхийг өсгөх замаар БНАСАУ-аас учрах аюулыг арилгаж болохыг парад харуулах ёстой гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-д тулгарсан эдийн засгийн саад бэрхшээл энд байрлуулсан америкийн цэргийн тоо хэмжээнд нөлөөлөхгүй гэдэгт Өмнөд Солонгосын цэрэг-улс төрийн удирдагчдыг итгүүлэхийг Пентагоны тэргүүн оролдов.

Солонгосын хойг урьдчилан харахын аргагүй байдалд орсон цагт явуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батласан явдал АНУ, БНСолонгос Улсын цэрэг-улс төрийн холбооны бат бэх шинж чанарыг тусган харуулах ёстой.

«Цөмийн шүхэр» гэгчийг оролцуулан тогтоон барих бүх хэрэгсэл Сөүлд олгох АНУ-ын үүргийг Чак Хейгел батлав. Энэ төлөвлөгөөний дагуу БНАСАУ цөмийн зэвсэг хэрэглэхэд дөхсөн үед сэрэмжлэх цохилт өгч болзошгүй. Парад болон энэ томъёлол Пхеньянд хүчин чадлаа бардамнан үзүүлэх хэрэг болсон юм.

Чак Хейгелийн айлчлал хэдэн хурц асуудлыг зохицуулах ёстой.Нэгдсэн зэвсэгт хүчний командлалыг уламжлах нь тийм нэгэн асуудал билээ. Дайн дэгдээвэл 2015 оны сүүлээр Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн командлалыг солонгосын талд уламжлах бодолтой байсан. Тухайн үед өмнөд солонгосын талаас мөн шаардлага тавьсан билээ. Гэвч хожим Сөүл шийдвэрээ өөрчилж, одоо уламжлах хугацааг ахин хойшлуулахыг эрмэлзэж байна.

Байдал үргэлж хурцдаж байгаа учир Сөүл хямралт байдлын хариуцлагыг өөртдөө ноогдуулах гээгүй. Нөхцөл байдал нэлээд сонин болж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Жебин үзэж байна. Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлэх байр эзлэх, бүс нутгийн ба олон улсын олон асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хичээж байна гэж тэрээр хэлээд

«Гэвч тус улс нутаг дэвсгэрээ өөрөө хамгаалахад бэлэн биш байна. Үнэн чанартаа тусгаар тогтнолоо хохироож, гадаадын генералуудад зам тавьж байна. Ийм практик үйл ажиллагаа бүр солонгосын дайны үед үүссэн.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин энх амгалан нөхцөлд ч америкийн хяналтад байсан. Эдүгээ америкийн цэрэг өмнөд солонгосын цэргийн командлалын ёс төдий хяналтад байна. Ноцтой мөргөлдөөн гарвал хяналт Өмнөд Солонгос дахь америкийн цэргийн командлагчад аяндаа шилжинэ» гэв.

Гэвч АНУ Умард, Өмнөдийн мөргөөлдөөн гаарвал бүрэн хариуцлага өөртдөө ногдуулах гээгүй. Хяналтыг шилжүүлэх хугацааг хойшлуулах асуудлыг Чак Хейгелийн айлчлалын үеэр шийдвэрлээгүй. Харин Пентагоны тэргүүн өмнөд солонгосын цэргийнхнийг сайрхан магтсаар байв. Сүүлийн арван жилд тэд улам хүчтэй, мэргэшилтэй болсон гэж тэрээр хэллээ.

Умард Солонгос Солонгосын хойг дахь сөргөлдөөний хүрээнд анхаарлаа АНУ-аас Өмнөд Солонгост шилжүүлэхэд Сөүл одоогоор бэлэн бус байна. Бүс нутгийн байдал хурцдасны төлөө нийтийн хариуцлагыг АНУ, БНСолонгос Улсад ногдуулж, америк-өмнөд солонгосын эвсэл сулрахад итгэхгүй байна.

БНАСАУ-ын төвийн хэвлэл «Нодон синмун» сонин Хейгелийн айлчлалыг тайлбарлахдаа АНУ, БНСолонгос Улсын хоорондын хамтын батлан хамгаалалтын тухай хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардав. Сонины өгүүлэгт тэмдэглсэнчилэн түрэмгийллийг зөвтгөх гэмт хэргийн баримт бичиг хүчин төгөлдөр байтал солонгос хоорондын харилцаанд ямар ч ахиц дэвшил гарахгүй.