Японы ерөнхий сайд бусгүйчүүдэд хишиг хүртээхээр шийджээ. «Би бусгүйчууд гялалзах тийм нийгмийг байгуулахыг хүсэж байна. Энэ нь зөвхөн манай орныг хамраад зогсохгүй эмэгтэйчүүдийн төлөө санаа тавих явдал японы дипломат бодлогын улаан шугам байх болно» гэж Синдзо Абэ НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэхдээ илэрхийлжээ.

Түүний хэлснээр эмэгтэй хүн нийгэмд хэдий чинээ амжилттай байна улс орны эдийн засаг, улс төрийн ажил хэрэг төдий чинээ амжилттай байх юм.

Бүх дэлхий ертөнцийн эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Япон улс НҮБ дахь өөрийн үйл ажиллагааг идэвхжүүлж байна. Үүнд Японы засгийн газар 1 миллиард доллараар 3 жилийн турш хөрөнгө зарцуулахад бэлэн байгаа юм.

Энэ хөрөнгө мөнгө эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн хөгжил, мөн цэрэг дайны зөрчилдөөний үеэр тулгарах аюулаас хамгаалах зэрэгт зарцуулагдах юм. Энэ 3 тулгуур, японы үндэсний болон олон улсын хөтөлбөрийн үндэс суурь болох юм.

Японы ерөнхий сайд зүгээр ч нэг феминизмийн асуудалд санаа тавиагүй байна. Улс төрчдэд зүй ёсоор тохиолдлын мэдэгдэл гэж байдаггүй. Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Андрей Фесюний энэ тухай хэлэхдээ:

«Юуны өмнө энэ бол улсын нэр хүндээ дэлхий нийтийн нүдэн дээр тэр тусмаа НҮБ-ын хүрээнд нэмэгдүүлэх гэсэн ээлжит оролдлого юм. Хоёрдугаарт энэ бол улсын доторх хандлага юм. Учир нь тус улсын улс төр, нийгэм эдийн засгийн системд эмэгтэйчүүдийн эзлэх тоо хэмжээгээрээ Япон улс сүүлийн хэдэн байрын нэгийг эзэлдэг байна.

Иймээс энэ байдал байнга зэмлэлд өртдөг учир Абэ уг алдааг засахаар шийдвэрлэжээ. Тэрбээр сайд нарын орлогчийн албан тушаалд нилээд хэдэн эмэгтэйчүүдийг дэвшүүлэх тухай мэдэгдсэн байна. Жинхэнэ сайдыг биш, гагцхүү орлогчийн албан тушаалд гэж байгаа нь японы нэн уламжлалт байдлын илрэл юм.

Бизнесийн хувьд гэвэл бизнесийг удирдах хүчин чадлыг идэвхжүүлэхийг аль болох дэмжих хэрэгтэй. Аль эсвэл том компаниудын удирдлагыг нэмэлт албан тушаал бий болгохыг ятгах, эсвэл эрчүүдийн оронд эмэгтэйчүүдийг тавих явдал юм. Харин ямар үндэслэлтэйгээр?

Бүхэлдээ Абэгийн энэ мэдэгдэл гагцхүү олон түмэнд хандсан чиг хандлага учраас үүнд ийм их хангалттай хэмжээний хөрөнгийг зарцуулах юм шиг санагдлаа.

Одоохондоо ямар ч тодорхой байдлыг олж харахгүй байна. Гэвч энэ хөтөлбөрийн дагуу түүнийг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө гаргаж, шинээр хороо байгуулж, шинэ албан тушаалууд бий болох нь лавтай. Энэ бүхэн «Эмэгтэйчүүдийн төлөө» гэсэн уриан дор явагдах болно. Энэ нь эмэгтэйчүүдэд үнэхээр тус болох болов уу? Би хувьдаа ихээхэн эргэлзэж байна…» гэлээ.

Японы ерөнхий сайд womenomics гэсэн ойлголтыг ашиглахаар шийдсэн байна. Энэ нэр томъёо 2009 онд америкийн сэтгүүлч Клэр Шипман, түүний британий ажил нэгт Кэтти Кэй нарын ном хэвлэлд гарснаар алдаршсан билээ.

Тэр номонд орчин үед эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь хэрхэн өөрлөчгдсөн, нийгэм эдийн засаг дахь түүний үүрэг өссөн, хувийн амьдрал, албан ажил хоёрын хоорондын холбоо зэргийн тухай өгүүлдэг байна. Яг энэ талаар япончуудад асуудалтай байгаа юм. Японы эмэгтэйчүүдийн цалин зүй ёсоор эрчүүдийнхээс бага, төрөлт хэлбэрэлтгүй буурч, харин гэр бүл салалтын тоо хэмжээ өсөж байгаа юм.

Залуучууд илүү ихээр гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнд эргэлзэх болсон сүүлийн үеийн хандлага үүнийг гэрчилж байна. Энэ нь юуны өмнө ганц бие эмэгтэйчүүдийн дунд ядуурлыг үүсгэх үр дагаварыг бий болгох юм. Саяхны судалгаа Японы хөдөлмөрийн чадвартай ганц бие 3 эмэгтэйгийн нэг ядуу гэж тооцогддог бөгөөд тэдний тоо хэмжээ өсөх хандлагатай байгааг харуулжээ.

Абэ японы эмэгтэйчүүдийг аз жаргалтай болгож тэдний нийгмийн байдлыг өндөрсгөж чадах болов уу? Хэрэв чадвал, энэ нь түүний өөрийнх нь засаглалд удаан суух боломжийг нэмэгдүүлэх юм. Учир нь эмэгтэй сонгогчид эрчүүдээс илүү идэвхтэй билээ.