Үйлдвэр худалдааны зөвлөлдөх зөвлөл индонезийн Бали аралд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ажиллаж эхэллээ.

Энэ нь үйлдвэр худалдааны бүлгийнхтэй харилцан ажиллахад нь байгууллагад туслаж буй ажлын гол байгууллагын нэг юм. Эдгээр байгууллагаас АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдад өгөх зөвлөмжийг бэлтгэжээ.

Энэ удаад байгууллагын гишүүн 21 улсын эдийн засгийг төлөөлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн захиргааны зохицуулалт болон олон улсын логистикийн сүлжээг сайжруулах, санхүүжүүлэлтийг хангах түүний дотор эрсдэлтэй капитал оруулах, банк бус санхүүгийн байгууллагуудыг оролцуулах зэрэг асуудалд улс төрчдийн анхаарлыг татах бодолтой байна.

Болох гэж байгаа дээд хэмжээний уулзалтад оролцогчид үйлдвэр худалдааны бүлгийнхний саналыг сонсож анхаарах нь дамжиггүй гэж Орос-хятадын танхимын хариуцлагатай нарийн бичгийн дарга Сергей Санакоев хэлээд

«Бизнесийн төлөөлөгчдийг ийм арга хэмжээнд оролцуулснаараа байгууллагын гишүүн орнуудын удирдагчид болон зохион байгуулагчид шаардлагатай мэдээлэл авч байна. Учир нь байгууллагын зорилго эдийн засагтай холбоотой. АНДЭЗХАБ-ын хүрээнд хөгжүүлж байгаа хамтын ажиллагааны хэлбэрүүд болон зөлөлдөх зөвлөл, удирдагчдын форум дээд хэмжээний уулзалтаас зөв зохистой шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлнэ» гэлээ.

Бүс нутгийн харилцан ажиллагааг гүнзгийруулэх явдал энэ онд байгууллагын дээд хэмжээний уулзалтын урьтлал боллоо. Гишүүн орнуудын удирдагчид интеграцийн хэтийн төлөв болон худалдааны хязгаарлалтыг хүчингүй болгох асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.

Эдгээр сэдэв өнгөрсөн онд Владивостокод дээд хэмжээний уулзалт дээр тодорхойлсон урьтлалтай нягт холбоотой. Орос улс хөрөнгө оруулалтын салбарт цаашид хамтран ажиллаж, байгууллагын гишүүн орнуудтай улам нягт харилцан ажиллахыг сонирхож байна.

Тэр тусмаа одоо чухам энэ бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтэд нөлөөлж байна гэж Сергей Санакоев хэлээд

«Ази,Номхон далайн бүс нутгийн энерги манай Алс Дорнодын бүс нутгийн хегжил,дэд бүтцийн байгуулалтад гарцаагүй нөлөөлөх юм.Эд бүхэн Алс Дорнодын хөгжлийг хурдасгах манай төсөлд маш чухал» гэлээ.

АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засгийн өнөөгийн асуудлуудыг хэлэлцэх сайхан боломж оролцогчдод нь олгож байна. Тэр тусмаа эдгээр асуудлыг дээд хэмжээнд авч үзэх боломж бий.

Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Александр Гусев хэлэхдээ

«Юуны түрүүнд тэнцүү бус байдлыг хэвийн болгох, төрийн санхүүгийн системийг бэхжүүлэх, үнийн эрс хэлбэлзэлийг тогтоон барих, худалдааны хязгаарлалтаас татгалзах гэх мэт асуудлыг авч үзнэ гэж бодож байна. Түүнээс гадна төрийн тэргүүн нар бүс нутгийн нөөцийн шинэ валютын асуудлыг хөндөх бололтой» гэв.

Бүр пүрэв гаригт үйлдвэр худалдааны бүлгийнхний форум дээд хэмжээний уулзалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ. Ирэх долоо хоногийн эхээр хийх төрийн тэргүүн нарын уулзалт гол үйл явдлын нэг болно. Төгсгөлийн тунхаглал гол гол тохиролцоог агуулж, ирээдүйн ажлын төлөвлөгөөг тодорхойлох юм.