Германид химийн бодистой холбоотой шуугиан дэгдэв. Энгийн бүтээгдэхүүн төдийгүй химийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэж болом бодисыг Сирид нийлүүлэх зөвшөөрөл одоогоос хоёр жилийн өмнө германы пүүсүүдэд өгснөө засгийн газар хүлээв. Германы «Цурст» сэтгүүлийн эрхлэгч Мануэль Оксенрайтер хэрэг явдлыг «Оросын дуу хоолой» радиод тодруулан мэдээллээ.

Берлин 1998 оноос 2011 он хүртэл нийт 360 орчим тонн химийн бодис Сирид нийлүүлсэн тухай өчигдөр Германы эдийн засаг, шинэ технологийн яам мэдээлэв. Сирид хямрал гарсан 2011 оноос наана Европт тус улсыг худалдааны ерийн түнш хэмээн үзэж байсан юм.

Германы бизнесийн төлөөлөгчид 2010 оны 6-р сард Сирид хүрэлцэн очиж, орон нутгийн компаниудтай шууд хэлхээ холбоо тогтоосон тухай Мануэл Оксенрайтер мэдээлээд

«Тэр үед захиргаадан дарангуйлах дэглэм ба дарангуйлагчийн тухай огт өгүүлэхгүй байсан. Түүнчлэн тус улстай үйлдвэр худалдааны харилцааг үргэлжүүлж чадахгүй гэж хэлээгүй. Гэв гэнэт 2011 оны 3-р сард Сирийн талаархи германы гадаад бодлого өөрчлөгдөв. Сирид химийн бодис нийлүүлсэн нь бизнесийн хэвийн харилцаа мөн. Түүнийг бялангач хэрэг явдал болгож хувиргасан» гэв.

Эдүгээ өрнөдэд зарим этгээд тухайн үед Сиритэй тогтоосон харилцааг нарийн шалгаж, түүнийг бараг гэмт хэрэг хэмээн үзэж байна. Гэвч тэр үед Асадын дэглэмийг улс төрийн аядуу бодлого баримталж байгаа эдийн засгийн найдвартай түнш гэж үзэж байсан билээ.

Харин одоо Герман тэсрэх аюултай бүс нутгийн орнуудтай цэргийн хэлхээ холбоо тогтоосон явдлыг хэн ч сонирхохгүй байна гэж Мануэль Оксенрайтер хэлээд

«Германид бид өөр асуудал тухайлбал орчин цагийн байлдааны шумбагч онгоцуудыг Израильд нийлүүлж байгааг авч үзэж хэлэлцэхгүй байна. Харин Израиль цөмийн байлдааны 200 орчим цэнэгтэй. Германы шумбагч онгоцууд ийм пуужингаар буудах чадвартай» гэв.

Үүнийг харгалзвал тухайн үед Сирид химийн бодис нийлүүлсэн асуудлаар шуугиант санал шүүмжлэл явуулах нь гоёч хэрэг явдал юм. Ийм байдал Германы гадаад бодлого бусдын нөлөөнд байгааг харуулсан гэж шинжээч үзэж байна. Засгийн газар германы ард түмний эрх ашгийн төлөө зүтгэхийн оронд Брюссель, Вашингтон хоёрыг баримжаалах болсон гэж сэтгүүлч тэмдэглэн хэллээ.