Хятад улс атомыг энхийн зорилгоор эзэмших томоохон төслийг зарлан мэдээлэв. Атомын энергийн 200 блок барихаар төлөвлөсөн тухай Улсын цөмийн технологийн корпораци мэдээллээ.

2015 он хүртэл атомын энергийн 4-6 блок барих ажлыг жил дутам сайшаах юм. 2020 оноос хойш жил бүр ийм 10 блок барина. Атомын энергид тулгуурлах явдал Хятадыг нүүрс шатааж дэлхийн агаарыг бохирдуулах гол этгээд байхаа болиход туслана.

Хятад бол «Фукушимагийн» зохисгүй нөлөөг түргэн давсан хэдэн улсын нэг билээ. Одоо Хятадад атомын энергийн 29 блок барьж байна. Мөн Орос улстай хамтран Тяньваний АЦС-ын шинэ хоёр реакторыг барьж байна.

Тэдгээрийг арилжааны үндсэн дээр 2018 оны 2-р ба 12-р сард ашиглалтад оруулна. Энэ нь Японы «Фукушима» АЦС-д осол гарснаас хойш атомыг энх тайван зорилгоор ашиглах хүрээнд хэрэгжүүлж байгаа олон улсын хамгийн том төсөл билээ.

Энерги, аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков үүнд анхаарлыг хандуулаад «Хятадад Тяньваний АЦС-д Орос улсын тусламжтайгаар барьсан хоёр блокыг ашиглаж байна. Түүнээс гадна оросын мэргэжилтнүүдийн барилгад нь тус дөхөм үзүүлсэн ураныг баяжүүлах дөрвөн завод ажиллаж байна.

Оросын атомын аж үйлдвэрийнхний тусламжтайгаар барьсан өөр хэдэн барилга байгууламжийг бас дурдаж болно. Энэ салбарт хамтран ажиллах нь дээд зэргийн технологи, энергийн салбарт орос-хятадын хамтын ажиллагааны нэн чухал чиглэл болсон» гэв.

Орос улс, АНУ, Франц, Герман зэрэг улстай хөгжүүлж байгаа технологийн хамтын ажиллагаа хилийн чанадад АЦС барих тендерт оролцох болмж Хятад улсад олгов. Тус улсын Пакистанд хэдэн реактор барьжээ. Түүнчлэн Туркад барих боломжтой байна.

Туркийн Хар тэнгисийн эрэг хавийн Синопед АЦС барих тендерт ялвал Хятад технологиэ туркийн талд уламжлахад бэлэн байна. Туркийн тендерийн хүрээнд Хятадтай өрсөлдөж байгаа Японыг бодоход Хятад төслийг 20 хувиар хямдруулахыг шаардахгүй байна.

Ажиллах хүчин, тоног төхөөрөмжийн өртөг дэлхийн атомын зах зээлд Хятадын өрсөлдөх давуу тал болсон гэж Антон Хлопков үзэж байна. Үүний хамт Хятадыг дэлхийн зах зээлд гаргахыг хүндрүүлсэн асуудлууд бий.

«Японы «Фукушима» АЦС-ын осол Хятадыг дэлхийн зах зээлд буурьтай гаргах хугацааг 5-10 жилээр хойшлуулав. Эдүгээ Хятад 2 дахь үеийн реакторыг гадаадад нийлүүлнэ. Харин Орос улс 3 дахь үеийн реактор гадаад орнуудад барьж байна.

Японд болсон хэрэг явдлаас хойш олон улсын түүний дотор МАГАТЭ-гийн хүрээнд батласан стандарт оросын орчин цагийн реакторуудыг өрсөлдөх давуу талтай болгож байна.Ойрын жилүүдэд Орос улс АЦС барих тендерийн хүрээнд Хятадаас түрүүлэх юм.

Одоо Хятадад байгаа реакторууд аюулгүй байдлын шинэ шаардлагад нийцэхгүй байна. Гэсэн ч Хятад энэ чиглэлээр зохих ажил хийж байна» гэж Антон Хлопков хэллээ.

Хятадын инженерууд АЦС-ын аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлвэл хилийн чанадад АЦС барих үйлчилгээний гол нийлүүлэгч болох боломж Хятадад олгох юм. Тус улс АЦС барих өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ энергийн асуудлыг шийдвэрлэж, дэлхийн цөмийн энергийн салбарт өөрийн хувийг 10-нд хүргэж нэмэгдүүлнэ. Эдүгээ Хятад улсын хувь үүнээс гурав дахин бага байна.