Индонези Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмэээний уулзалтыг Бали аралд хүлээж авахад бэлэн байна.

Индонези мөн байгууллагыг даргалж байгаа хийгээд санаачилсан хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь өнгөрсөн онд Владивостокод болсон тус байгууллагын дээд хэмжээний уулзалт болон саяхан Санкт-Петербургад хуралдсан «хорины» дээд хэмжээний уулзалтын урьтлалтай холбоотой байна.

Дэлхийн нийт хүн амын тэн хагас нь Ази,Номхон далайн орнуудад оршин суудаг. Сүүлийн хэдэн арван жилд бүс нутаг эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нэг ёсны зүтгүүр болсон юм.

Дэлхийн бараа гүйлгээний тэн хагас гаруй нь бүс нутагт ногдож байна. Цаашдаа эдгээр үзүүлэлт өсч нэмэгдэнэ гэж шинжээчид тааварлав. АНДХАБ-д суугаа оросын төлөөлөгчдийн тэргүүн Валерий Сорокин хэлэхдээ

«Балид дээд хэмжээний уулзалт АНДБН-ийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн уриан дор ажиллана. Сүүлийн олон жилийн турш байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн хурд дэлхийн дунд үзүүлэлтээс давж байна.

Орос улсаас байгууллагыг даргалах үерээ Владивостокод дэвшүүлсэн хамтын ажиллагааны урьтлал чухал хэвээр байна. АНДБН-ийн цаашдын интеграци, худалдааны олон талт системийг либералчлах арга хэмжээ урьтлал болсон.Энэ нь «Богорын зорилгод» нийцэж байгаа хийгээд «Богорын зорилго» байгууллагын хувьд нэг ёсны хөтөлбөр боллоо.

1994 онд Индонезийн Богорт дээд хэмжээний уулзалтаар батласан байгууллагын гишүүн орнуудын тунхаглалд 2020 он гэхэд бүс нутагт чөлөөтэй худалдаа-хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны нээлттэй системийг байгуулах зорилго тавьсан билээ. Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрүүдийн сүлжээний хөгжил мөн зорилтыг биелүүлэхэд тус дөхөм үзүүлнэ» гэв.

Балид дээд хэмжээний уулзалтаар бүр өнгөрсөн онд Владивостокод байгууллагын дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн бүс нутгийн орнуудын тээвэр-логистикийн хэлхээ холбоог бэхжүүлэх саналыг цаашид хэлэлцэх юм.

Олон улсын тэнгисийн боомт, нисэх онгоцны буудал, гаалийн албадын үйл ажиллагааг хуулийн хүрээнд уялдуулан зохицуулах нь чухал гэж Валерий Сорокин тэмдэглэн хэлээд

«Орос улсаас АНДХАБ-ын даргын хувьд дэвшүүлсэн санаачилгыг сонирхолтой хэмээн үзэж байна. Дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулахыг урамшуулах урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахыг санаачлав.

Орос улс мөн төлөвлөгөөг тодорхой агуулгатай болгоход бэлэн байна. Юуны түрүүнд Владивостокод санал болгосон оросын төслүүдийн тээвэр-логистикийн талд тулгуурлан ийм үйл ажиллагаа явуулна» гэлээ.

Энергийн аюулгүй байдал Балид дээд хэмжээний уулзалтын нэн чухал сэдвийн нэг болно. Орос улс бол АНДБН-ийн энергийн зах зээлд гол этгээдийн нэг болсныг Валерий Сорокин тэмдэглээд

«Орос улс бүс нутгийн энергийн аюулгүй байдлын хэлэлцүүлэгт ур бүтээлтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна. Түүнээс гадна энергийн ба түүхий эдийн зах зээлийг ил тод, байдлы нь урьдчилан тааварлах боломжтой болгох асуудал чухал хэмээн үзэж байна» гэв.

АНДХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцээх сэдвүүдээр дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж болно.

Одоогоос хоёр жилийн өмнө дээд хэмжээний уулзалтаар голдуу эдийн засгийн хямралтай тэмцэх асуудлыг хэлэлцэж байсан бол одоо АНДБН-ийн орнууд бүс нутгийн эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж байна. Эдгээр улс зөв замыг сонгож авсныг тогтвортой өсөлт нь нотлон харуулж байна.