Хятадын эрх баригчид өргөн цар хүрээтэй төслөө хэрэгжүүлж эхэллээ. Шанхайн чөлөөт худалдааны бүсийг 9-р сарын 29-нд нээсэн байна. Энэ нь 1980 онд Шэньжэнд байгуулсан эдийн засгийн онцгой бүстэй адилхан орчин цагийн бүс билээ.

Тэр үед Дэн Сяопин төлөвлөгөөт эдийн засгийг бусдаас түрүүн сөрөн зогссон юм. Гадаадын капитал бүхий анхны үйлдвэр хятадын Шэньжэнд ажиллаж эхэлсэн билээ. Энэ бүс Хятадын хувьд дэлхий руу харах нэг ёсны цонх болсон.

Одоо Си Зиньпин АНУ-ыг сөрөж, Шанхайд хийх туршилтын тусламжтайгаар эдийн засагта дэлхийд тэргүүлэх байр эзлүүлэхийг горилж байна. Хятадын шинэ «үзмэрийн цонхыг» бий болгож байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин хэлээд: «Эдгээр нь бодит төлөвлөгөө юм. Хятад энэ талаар амжилт гаргах боломжтой гэж үзэж байна.Шанхайд их хэмжээний гадаадын капитал, технологи төвлөрсэн юм. Энд хятадын бизнес эрхлэгчид гадаадын түншүүдтэй маш нягт хэлхээ холбоотой байна. Хятадын худалдаа-эдийн засгийн шинэ бүсийг байгуулах таатай нөхцөл Шанхайд тогтож бүрэлдсэн юм. Энэ нь мөн төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болж магадгүй» гэв.

Хятадын шинэ бүст гадаадын хөрөнгө оруулалтын хэр хэмжээг хязгаарлахгүй. Капиталаа чөлөөтэй оруулж болно. Түүнчлэн юанийн бодит өртөгийг үнэлэхийг анх удаа оролдоно. Дээрх бүст юанийн ханшийг чөлөөтэй болгохыг зөвшөөрчээ. Сүүлийн жилүүдэд өрнөдийн орнууд ийн арга хэмжээ авахыг Хятадаас шаардаж ирсэн. Бээжин хятадын бараа таваар нийлүүлэгчдийг олон улсын зах зээлд үнийн талаар давуутай болгохоор юанийн ханшийг сулруулахыг санаатайгаар урамшуулж байна гэж дэлхий дахин узсэн юм.

Юанийн солилцооны ханшийг либералчлах нь хангалттай арга хэмжээ биш гэж өрнөдийнхөн үзэж байна. Байдлаас харахад Шанхайн чөлөөт худалдааны бүс юанийн ханшийг чанарын хувьд чөлөөтэй болгосныг харуулах ёстой. Юанийг чөлөөтэй хөвөрдөг шинж чанартай болгохгүй бол дэлхийн тэргүүлэх валют болгож чадахгүйгээ Бээжин ойлгож байна. Тэр ч байтугай Хятадад тулгаж байгаа «валютын дайн» гэгчийг шатлан өргөжүүлвэл байр сууриа тавьж мэднэ.

Банкны бүртгэх хууг либералчлах нь Хятадын өрнөдтэй явуулж байгаа санал шүүмжлэлийн түвэгтэй асуудал боллоо. Шанхайн чөлөөт худалдааны буст төр биш зах зээлд түшиглэн түүнийг тогтоож үзэх юм. Харин өрнөдийн санхүүгийн хамтын нийгэмлэгийн шүүмжлэл үүнд нөлөөлсэн гэж үзэж болохгүй. Энэ нь хятадын эдийн засагт зайлшгүй чухал шинэтгэлийн нэг гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцяны баг үзэж байна. Тухайлбал зээлийн бодлогыг журамлахад чухал юм. Банкны хуугийн зах зээлийн тооцоолтын арван жилийн туршилтыг амжилттай болгохын тулд Бээжин бололцоотой бүхнийг хийх нь дамжиггүй.

Гадаадын капиталыг хятадын эдийн засагт ашиг тустай болгох нь бас нэг зорилго юм. Шанхайн худалдааны чөлөөтэй буст капитала чөлөөтэй оруулж болно. Гадаадын банкуудын салбаруудын валютын ажиллагааг тэнд огт хязгаарлахгүй. Түүнчлэн эдгээр салбар гадаадын төдийгүй хятадын хуулийн этгээд, хувь хүмүүст иж бүрэн үйлчилгээ үзүүлэх юм. Хятадын өөр нутагт гадаадын банкууд ийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Эрх баригчид ингэснээрээ үндэсний банкны хүрээг хамгаалж, дэлхийн санхүүгийн хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийн бай болж байна.

Ингээд Шанхайн чөлөөт худалдааны бүс Хятадын хувьд санхүү, зах зээлийн хүрээнд шинэтгэлийг туршиж үзэх шинэ талбар болно. Шинэтгэлийг хэрэгжүүлснээрээ АНУ-тай хийж буй өрсөлдөөнд тэргүүлж, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болж мэднэ.

Хятад улс дээд зэргийн технологийг идэвхтэй ашиглах замаар АНУ-аас түрүүлэх бодолтой байна. Шанхайн туршилт гэгч инновацийн төслүүдийг үүсгэх хэрэгсэл болно. Логистикийг дэлхийн нэгдсэн дурэм, стандартад нийцүүлэх нь улс үндэстэн дамнасан корпорацууд хятадын зах зээлийг сонирхоход нааштай нөлөө үзүүлэх юм.