Дамаск Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчидтэй ямар ч хязгаарлалтгүй хамтран ажиллана. Үүний хамт сирийн самуун дэгдээгчдийн гадаадын ивээн тэтгэгчид өдөөн хатгахаас түдгэлзэхэд тэднийг итгүүлэх ёстой. Сирийн химийн зэвсгийн нөөцийг үнэлэх анхны хэсэг шинжээч ойрын өдрүүдэд тус улсад хүрэлцэн очих ёстой гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров Москвад хэвлэгдэн гардаг «Коммерсант» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв.

Сирийн эрх баригчид Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчидтэй бүрэн хамтран ажиллахад бэлэн байна. Тус байгуулагын ажилтнуудыг сонирхолы нь татсан ямар ч объектэд оруулах юм. Босогчдын өдөөн хатгалга л Сирид хорт бодисын нөөцийг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх замд гарч мэдэх гол саад тотгор юм.

«Сирийн химийн зэвсгийн нөөцийг судлах үйл явцыг тасалдуулахгуйн тулд самуун дэгдээгчдийн гадаадын ивээн тэтгэгчид гадаадаас цохилт үзүүлэх ажиллагааг өдөөж, Башар Асадын дэглэмийг золиос болгохыг оролдохгүй байхад самуун дэгдээгчдийг итгүүлэх ёстой гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оросын сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа онцлов. Харин хэний ч нөлөөнд автахгүй хэт даврагсад сирийн сөрөг хүчний нэг хэсэг болсныг Сергей Лавров тэмдэглэв.

Өдөөн хатгалгаас сэрэмжлэх аргагүй байх гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Асадыг түлхэн унагахыг оролдсоор байгаа сирийн сөрөг хүчин өөрсдөд нь таатай нөхцөл байдлыг ашиглаж завшихгүй гэж уу? Сөрөг хүчний үлэмж хэсэг нь болох террорын байгууллагууд Сирийн зэвсэг хураах асуудлаархи тогтоолыг батласан орнуудыг дайсан хэмээн үзэж байна. НҮБ-ын шинжээчид буюу химийн зэвсэг дээр ажиллагсадыг буудах, мөн зэвсгийг террорын бүлгүүдийн хяналтад шилжүүлэх гэсэн ажиллагаа Сирид явуулж болзошгүй» гэв.

Химийн зэвсгийг хориглох байгууллагын хэсэг шинжээч ойрын өдрүүдэд Сирид хүрэлцэн очих тухай Сергей Лавров мэдээлэв. Тэд шинжээчдэд туслах түшмэлийг томилсон сирийн засгийн газрын төлөөлөгчидтэй газар дээр нь харилцаа холбоо тогтоох юм. Хожим шинжээчид сирийн химийн зэвсгийн жинхэнэ хэр хэмжээг тогтоож, түүнийг хаана ямар аргаар устаж болохыг санаачилна. Москвагийн ПИР магадлан шинжлэх төвийн мэдээллийн төслүүдийг хариуцсан захирал Андрей Баклицкий тайлбарлан хэлэхдээ: «Сири улс 1000 гаруй тонн химийн зэвсгийн нөөцтэй. Эдгээр зэвсгийг агуулахуудад төвлөрүүлэн хадгалж байгаа болохоор тусад нь шалгах шаардлага үгүй. Мэдэгдсэн хэмжээний зэвсэг агуулахад байгаад итгэвэл болно. Сири улсаас өөртөд нь байгаа бүх химийн бүх зэвсгийг үзүүлж шалгуулсан нь 11-р сар гэхэд тодрох асуудлаар Женевэд бас тохиролцсон» гэв.

Тэгээд шинжээчид чухам ямар хорт бодисыг газар дээр нь устгаж болох дугнэлт хийнэ. Сирид ийн зэвсгийг устгах тоног төхөөрөмж байвал түүнийг хэрэглэнэ. Түүнчлэн хэд хэдэн улсын химийн зэвсгийг устгах тоног төхөөрөмжийг хэрэглэж болзошгүй. Сирийн химийн зэвсгийн нэг хэсгийг тус улсаас гаргаж, бусад улсын нутаг дэвсгэрт устгах бололтой. Энэ үйл ажиллагааны зардлыг хэн ямар хэмжээгээр даахыг одоохондо тодорхойлоогүй. Орос улсаас эдгээр хөрөнгийн нэг хэсгийг гаргана гэж Сергей Лавров мэдээллээ.

Сири улсын эсрэг америкйн цохилтыг санхүүжүүлнэ гэж зарим улс амласныг Оросын ГХ-ийн сайд Женевэд Жон Керритэй хэлэлцээ хийснийхээ дараа дурдсан билээ. Тэгвэл эдгээр улс химийн зэвсгийн нөөцийг устгах ажиллагааг санхүүжүүлэхэд бэлэн байгаа биз гэж Сергей Лавров хошигнон тэмдэглэв.