Аливаа нэгэн машин юм уу, агрегатад тодорхой хугацаа өнгөрсний дараа ослоос сэргийлэхийн тулд засвар үйлчилгээ шаардагддаг. Чухамдаа энэ нь цөмийн станцуудтай холбоотой юм. Удахгүй Орос улсад ажиллаж байгаа олон АЦС-уудын төслийн хүчин чадал дуусна. Эрчмийн блокийн хувьд бол энэ нь 25-30 жил байдаг. Гэхдээ хаах юм уу, аль эсвэл АЦС-ыг булшлах нь маш өндөр өртөгтэй. Тиймээс оросын эрдэмтэд станцыг ашиглалтаас гаргалгүйгээр залуужуулах аргыг олоод байна.

Тогооны идэвхтэй бүстэй корпусын хана хавиралдах үед дулаан, цацрагийн нөлөөнд ордог. Ган төмрийн дотор физик, химийн өөрчлөлтүүд эхлэдэг. Тодорхой хугацаа өнгөрсний дараа нэг төрлийн хайлшин материалуудаас жижиг хэсгүүд ялгарч, тэр эмзэг болж хувирдаг. Тэр үед металл цуурч, эвдрэх эрсдэлтэй. Энд харин оросын эрдэмтдийн боловсруулалт туслах боломжтой.

Одоо Москвагийн машин угсралтын хүрээлэнд гайхамшигтай барилгыг угсарч байна. Энэ бол өндрөөрөө гурван давхар байшингийн хэртэй том бүтэц юм. Энэхүү аврага том зай юм уу, пийшэн нь эрчмийн тогооны корпусын төмрийг “залуужуулах” бололцоотой.

Хэдэн өдрөөр зогсох төлөвлөгөөт засварын үеэр түлшийг ачиж, корпусын дотор талд тусгай кранаар төхөөрөж буулгадаг. Дулааны элементүүд хананд наалдан, 120 цагийн хугацаанд металлыг шаардлагатай температур хүртэл нь халаадаг. Халаалт ийм температрын “түлэлтийн” дараа хэрэггүй жижиг хэсгүүдийг болон төмрийг хайлуулснаар дахин “залуужиж”, илүү уян хатан болдог.

Шинэ төхөөрөмжийг 2016 онд эхлэн ашиглахаар төлөвлөж байна. Ингэхдээ энэ нь 38 тонны жинтэй ч гэсэн, үүнийг нэг станцаас нөгөө станц руу зөөхөд хялбар юм. Чухам ямар АЦС-уудыг сэргээн засварлаж болохыг эрдэмтэд тодорхойлж байна гэж Курчатовын нэрэмжит Цөмийн технологийн төвийн захирал Ярослав Штромбах ингэж ярьж байна: «Зохион бүтээгчдийн 30 жил реакторын ажлыг бүтэн 30 жилээр хойшлуулж байгаа явдал бол бас хязгаар биш юм шүү. Зуун жилийн настай ган аль хэдийн бий болоод байгаа аж. Санкт-Петербургийн “Прометей” эрдэм-шинжилгээний үйлдвэр үүнийг бүтээжээ. Энэ бол хром, молибден, ванадий, никель нэмсэн өндөр цацрагидэвхитэй хайлш юм. Энэ тухай Зохион бүтээх материалуудын хүрээлэнгийн захирал Георгий Карзов ярь байна».

Анхны цөмийн тогоонуудыг бүтээж байх тэр үед нейтрон металлыг гэмтээдэг гэдгийг хэн ч мэдэж байгаагүй. Харин одоо бол ийм металлын хайлш дэлхийд хаана ч байхгүй. Ингэхдээ ийм ган төмрийн шинж чанар бүхий л өргөнөөр нэг төрлийн байх аж.

Залуужихаар дараалалд зогсож байгаа хамгийн эхний эрчмийн блок 28 жил ажиллажээ. Эрдэмтэд үүний “насыг “ доод тал нь өнөөгийн насласан хугацаагаар уртасгах юм. Харин Нижегород хотын АЦС дээр корпусын нөөц нь зуун жил ажиллах боломжтой тогоо удахгүй гарч ирнэ.