Менделеевийн хүснэгт хэмээн алдаршсан химийн элементийн үелэх систем удахгүй бас нэгэн элементээр баяжих төлөвтэй. Энэ нь одоохондоо тур зуур «унунпентий» гэж нэр авсан асар хунд радио идэвхт элемент юм. Түүнийг анх удаа Оросын цөмийн шинжилгээний Нэгдмэл хурээлэнгийн эрдэмтэд нийлэгжүүлжээ. Харин саяхан энэ туршилтыг герман, шведийн мэргэжил нэгтнүүд давтаж чадсан байна. Латин хэлнээс орчуулбал «унунпентий» гэдэг нь 115 дахь гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд яг энэ байрыг Менделеевын үелэх системд эзлэх нь эргэлзээгүй болжээ. Тун саяхан швед, германы эрдэмтэд сүүлийн 10 жил оросын физикчдийн эргэлзэхгүй байсныг баталж чадлаа. Унунпентий үнэхээр бодитой оршдог байна. Шведийн Лунда их сургуулийн эрдэмтэд амерацигаар бай хийж кальцийн ионаар, хурдасгуурын тусламжтайгаар бөмбөгдөхөд үр дүнд нь онц хунд цөм 115 дахь элемент төрсөнийг баримтжуулжээ. Ийнхүү 2003 онд Москва орчмын Дубна хотод оросын эрдэмтэд анх удаагаа «унунпентий»-г синтезлэн гаргаж авчээ (нийлэгжүүлжээ). Зөвхөн үүнийг ч биш гэж цөмийн шинжилгээний Нэгдмэл хүрээлэнгийн цемийн урвалын лабораторийн эрдэм шинжилгээний удирдагч Юрий Оганесян тэмдэглээд: "5 жилийн турш энэ туршилтад бэлтгэж, шинэ хурдасгуур, шинэ урвал, шинэ арга замыг ашиглан 2000-д оны эхээр туршилтаа эхэлсэн билээ. Энэ шинэ төрлийн кальцтай урвал учиргүй үнэтэй бодис юм. Эцсийн эцэст энэ арга үйлчилсэн бөгөөд эхлээд онц хунд элементийн атомыг гаргаж авсан ба улмаар байгаа сольж бүр цаашилсаар 118 дахь элемент хүртэл явсан" гэж ярилаа.

Удаан хугацааны турш үелэх системд 82 дахь хүснэгтэд байрлах уранаас илүү хунд химийн элемент байдаг гэдэг асуудал ихээхэн эргэлзээтэй байлаа. Тийм элемент байгальд оршдоггүй бөгөөд тэдний ихэнх нь үнэндээ цөмийн шинжилгээний Нэгдмэл хүрээлэнгийн эрдэмтэд анх нийлэгжүүлэн гаргаж авах болжээ. Жишээлбэл, аль 1970 онд 105 дахь элементийг нээсэн байна. Тиймээс Олон улсын хавсарга химийн болон онолын холбооны шийдвэрээр шинжлэх ухааны хот Дубнаг хундэтгэн «дубний» гэж нэрлэжээ. Эдгээр онц хунд элементүүдийн хавсарга хэрэглээ одоогоор байхгүй байгаа юм. Гэвч энэ хүрээлэнгийн физикч Игорь Голутвин тэдэнд ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна.

Энэ үр дүнгүүд миний бодлоор Нобелийн шагнал хүртэх гавьяатай. Бүхий л хавсарга хэрэглээ суурь үр дүн дээр үндэслэгддэг. Болзошгүй хавсарга үр дүнгээс үүдэн ямар нэгэн шинжилгээ судалгааны ирээдүйтэй болон чухал эсэхийг үнэлэхийг даруй хичээх хэрэггүй юм. Энэ нь маш буруу бөгөөд ШУ-ны сэтгэлгээнд эсрэгээр нөлөөлдөг.

Тус хүрээлэнгийн эрдэмтдийн анхлан нээсэн элементүүд хэдэн арваараа бий. Тэдний зарим нь хэдийн дэлхийн эрдэмтдийн нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Дубнагийн эрдэмтдийн ачаар үелэх систем, резерфордий(104), флеровий(114), ливерморий(116) зэрэг элементээр нэмэгдсэн бөгөөд бусад 113, 115, 117, 118 дахь элементүүд ч бас Дубнад анх нийлэгжсэн байна. Гэвч тэдэнд одоогоор албан ёсны нэр байхгүй бөгөөд хэрэв оросын физикчдийг анхлан нээгчид гэж хүлээн зөвшөөрвөл тэд нэр өгч болзошгүй юм.