Хамтын ажиллагааны Гэрээний байгууллага (ХАГБ)Таджикстанд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ. Өнгөрсөн даваа гаригт Орос, Белорусь, Казахстан, Таджикстан, Киргиз, Армени зэрэг орнуудын тэргүүнүүд тэдний өмнө тулгарч буй аюул занал, түүнээс өмнө уг эвслийн гишүүн орнууд нэгдэж нягтрах талаар ярилцжээ. Тэдгээрээс хамгийн гол нь хөрш зэргэлдээ Афганистан улсын, ялангуяа америкчууд болон тэдний холбоотнууд 2014 онд явсны дараахь байдлын тухай асуудал байлаа. Үүний зэрэгцээ «терроризмын турэмгийлэл»-ийн аюул зөвхөн Хамтын ажиллагааны гэрээний орнуудад ч байгаа юм биш гэж Владимир Путин мэдэгджээ. Кенид болсон эмгэнэлт явдал үүний эсрэг бүх дэлхий нийтээрээ нэгдэн тэмцэх ёстой гэдгийн баталгаа болж байна.

Афганистан дахь тогтворгүй байдал, тэр ч бүү хэл болзошгүй иргэний дайн ХАГБ-ыг цочролд оруулах ёсгүй юм. Улам өсөж буй экстремистийн аюул заналыг эсэргүүцэх Кабулын чадваргүй байдал сүүлийн бүх л бүс нутгийн ДХУ-ын гол асуудал байлаа. Үнэндээ одоо, гагцхуу эвслийн гишүүн орнууд асуудлыг шийдвэрлэх үндсэн хүч болох ёстой, өөр сонголт байхгүй юм. Бүх юм хичнээн ноцтой болохыг оросын ерөнхийлөгчийн үг илтгэж байна. ХАГБ-ын хүрээнд ойрын үед Душанбед үзүүлэх хамтын хөтөлбөр батлагдана гэж ДХУ-ын үр дүнгээр оросын ерөнхийлөгч мэдэгдлээ.

Харамсалтай нь афганы мансууруулах бодисын ажиллагаа, террорист бүлэглэлүүдийн эрчим улам ихээр өсөх үндэс байгааг тааварлаж болох юм. Экстремистууд аль хэдийн хөрш орнууд, түүгээр ч зогсохгүй ХАГБ-дын гишүүн дундад азийн орнуудын газар нутгуудыг хамруулан өөрийн үйл ажиллагааг дэлгэрүүлэхийг хичээж байгаа юм. Энэ бүх байдлын хувилбаруудыг бид тооцож үзэн урьдчилан арга хэмжээ авах хэрэгтэй. Хил хязгаараа бэхжүүлэхэд нэмэлт хамтын тусламж үзүүлэх болно. Хил хязгаарын энэ хэсгүүдэд улс хоорондын зорилгот хөтөлбөрийг боловсруулахаар тохиролцжээ.

Хоосон ярих цаг хугацаа улам бага үлдсэнийг оросын тэргүүн онцлоод гагцхуу яг одоо ХАГБ-ын чанарыг шалгах шийдвэрлэх мөч ирж байна гэж дурьдсан юм.

Афганистаны байдлын дурын хувилбар биднийг цочирдолд оруулах ёсгүй. «Терроризмын түрэмгийлэл» нэг улсаас нөгөө лүү шилжих асуудал үнэхээр бодитой бөгөөд манай улсуудын ашиг сонирхлыг шууд хөндөх боломжтой юм. Батлан хамгаалах чадварын өсөлт, хамтын хүчний байлдааны бэлэн байдал бидэнд террорист болон экстремист аюул заналын найдвартай халхавчийг бий болгох боломжийг олгох болно.

Гэсэн ч өнөөдөр терроризмын эсрэг зөвхөн үндэсний болон бүс нутгийн төвшинд тэмцэх нь боломжгүй юм гэж оросын тэргүүн онцлон тэмдэглэсэн юм. Үүний тод илрэл бол сүүлийн Кенид болсон эмгэнэлт явдал болно. Сирид тохиолдсон явдал шиг, хаана аль ч улсын нутаг дэвсгэр дээр ажиллагаа явуулж буй дээрэмт бүлэглэлүүд «хаа нэгтээгээс бий болж, мөн хаа нэгтээ явах» нь тодорхой юм гэж Владимир Путин мэдэгджээ.