«Бион-М» гэж өргөн хэмжээний хамтарсан төслийн үр дүнг судалж байгаа Орос Америкийн эрдэмтэд, жингүйдэл уураг тархины артерийн судсанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Уг төсөл сансарын нөхцөл байдал амьд организмд хэрхэн нөлөөлж байгааг судлахад зориулагдсан юм.

Энэ оны хавар, зун орос, америкийн мэргэжилтнүүд орбит луу хулгана, геккон гүрвэл, аквариумын загас, ургамал, бичил организмуудын их хэмжээний десантыг илгээжээ. 1 сар жингүйдлийн байдалд байсан энэ нислэг бүхээгтээ амьтан агуулсан сансрын аппаратын түүхэнд хамгийн урт хугацааных байлаа. 8-р сард Москвад АУ-биологийн асуудлын хүрээлэнд уг шинжилгээ судалгааны газрын хэсэг болж өнгөрчээ.

Уураг тархины артери, тухайлбал, гуяны артериас илүү их өртдөг болох нь мэдэгдлээ» гэж «Бион-М» төслийн эрдэм шинжилгээний удирдагч Владимир Сычев туршилтын эхний тоймын талаар ярьсан байна. Түүний ярьснаар жингүйдлийн үед уураг тархины олон үйл ажиллагаа, тэр дундаа сэтгэн бодох үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг болохыг тодруулжээ.

Сансарын нисэгч-амьтдыг нислэгт жинхэнээс нь бэлтгэж, сахалнаас сүүл хүртэл нь хэмжиж, жинг хянаж, жингүйдлийн байдалд туршсан байна. Тэр ч бүү хэл эр эм хүйсийн аль нь сансарын нөхцөлд илүү тэсвэрлэж байгааг ойлгохын тулд сэтгэл зүйн хунд сорилыг тавихад эр хүйстэн илүү болох нь илэрчээ.

«Эм хүйстэн маш хучтэй дайврын фонтой тул нилээд өөрчлөлтийг нуун дарагдуулдаг учир тэднээс илүү эр хүйстэнг судлах нь сонирхолтой байлаа» гэж Сычев тайлбарлаж байна. Гэхдээ эр хүйстнүд бие организмын нөхцөл өөрчлөгдөхөд илүү огцом, догшин авир гаргаж байлаа.

Хамгийн илүү тэвчээртэй байсан нь гүрвэл бөгөөд нэг ч эндэл гараагүй юм. 45 хулганаас 19 нь л газарт эргэн ирж чадсан бөгөөд туршилтын амьтдын нилээд хэд нь гарааны ачаалалыг тэсвэрлэж чадаагүй байна. Зарим нь бусадтайгаа тэмцэлдсэнээс болж үрэгджээ. Загаснууд бас гэрэл унтарч замаг хүчил төрөгч синтезлэхээ болингуут нислэгийг тэсвэрлэж чадаагүй байна.

Газар дээрх туршилтад амьтад 30 хоног температур, агаарын чийглэг, найрлага нь сансарынхтай адил боловч жингүйдэлгүй, хэвийн радио идэвжилийн нөхцөлд амьдарчээ. Эрдэмтэд туршилтад оролцсон амьтдын артерийн даралтны үзүүлэлт, биеийн байдлыг харьцуулж үзсэний үндсэн дээр сансарын нислэг хүний уураг тархины үйл ажиллагаанд жингүйдэл ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Цаашид хагас жилийн хугацаанд видео бичлэгийг үзэж судлан өгөгдлийг задлан шинжлэх үлдээд байна. Сансарт ниссэн амьтдыг Оросын АУ-биологийн асуудал судлалын хурээлэнгийн мэргэжилтнүүд өөрсдийн америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө шинжилгээний бүхий л шинэ аргыг нэгтгэн судалж байгаа юм.

«Ойрын ирээдүйн гол урьтал бол цусны эргэлтийн систем, тэр тусмаа зүрхэнд сансарын хэрхэн нөлөөлж байгаг шинжлэх явдал» гэж Владимир Сычев тайлбарлалаа.