Хоёр жилийн турш анх удаагаа НҮБ-ын АЗ Сири улстай хамааралтай баримт бичгийг баталлаа. Хэн ч хориг тавьсангүй, хэн ч хурлын танхимыг орхин явсангүй. Сирийн талаарх тогтоолыг АЗ-ийн бүх 15 гишүүн дэмжлээ.

2 долоо хоногийн өмнө баримт бичиг дээр орос-америкийн дипломатчид түгшүүртэй ажилласан юм. Хамгийн маргаантай асуудлуудыг зохицуулахын тулд ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар нилээн хэдэн удаа биечлэн уулзахад хүрсэн юм.

Үүний үр дүнд бүгдэд таалагдах тодорхойлолтыг олж чаджээ. Тухайлбал, баримт бичигт тогтоолын нөхцлийг зөрчигчийн эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрсөн НҮБ-ын Дүрмийн 7-р заалтын ишлэл бий. Гэвч тэр нь шууд автоматаар үйлчлэхгүй юм гэж Лавров сайд өгүүлсэн юм.

«Тогтоол НҮБ-ын 7-р заалтын нөлөөнд орж, ямар нэг автомат үйлдлийг хийх шаардлагатай арга хэмжээг зөвшөөрөөгүй юм.Түүнд орос-америкийн Женев дэх тохиролцооны дагуу шаардлагыг зөрчсөн хэн ч бай Дүрмийн 7-р заалтыг хэрэгжүүлэх НҮБ-ын АЗ-ийн нарийвчлан авч үзэх зүйлийн нэг болох ёстой юм. Мэдээж хэрэг АЗ-ийн хариу арга хэмжээ нь 100% нотлогдсон зөрчлийн хүнд хөнгөнөөс шалтгаалах болно» гэж Сергей Лавров хэллээ.

Тогтоолыг хэрэгжүүлэх хариуцлага зөвхөн Сирийн засгийн газарт оногдохгүй юм. АЗ-ийн шаардлагын дагуу сирийн сөрөг хүчин ч олон улсын шинжээчидтэй хамтран ажиллах шаардлагатай.Түүгээр ч зогсохгүй тогтоолын хэрэгжилт сирийн босогчдод дэмжлэг үзүүлдэг улсуудыг ч хамаарах болно гэж НҮБ-ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари онцлон тэмдэглээд

«Тогтоол НҮБ-ын АЗ-ийн Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын зарчмыг баримталж байгааг дахин нотоллоо. Мөн энэ тогтоол бүх орнуудад бүх улсын биш газруудад цөмийн болон хими, биологийн зэвсгийг олж авахыг эрмэлзэн, үйлдвэрлэх, зөөвөрлөх, хэрэглэх, түүнийг хүргэх хэрэгсэл зэрэг аливаа тусламжаас зайлсхийхийг заасан байна» гэлээ.

Гэвч, өрнөдийн орнууд одоо хир нь Сирид химийн зэвсэг хэрэглэсэнд ерөнхийлөгч Башар Асадыг буруутгасаар байгаа юм. Иймээс баримт бичгийн тайлбарт өөрийн өнгө аясыг тусгаж байгаа юм. Тогтоолын гүйцэтгэлийн үндсэн хариуцлага сирийн дэглэмд оногдоно гэж АНУ-ын Төрийн нарийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдээд

«Өнөөдөр Сирийн засгийн газраас химийн зэвсгээ хяналтанд өгөх хүчтэй, зайлшгүй биелүүлэх шаардлагатай, үлгэр жишээ болох тогтоолыг баталснаар НҮБ-ын АЗ дипломат байдал маш хүчтэй зэмсэг гэдгийг бүх дэлхийд харуулж байгаа юм. Дипломат байдал хамгийн аюултай зэвсгийг ч амжилттай хоргуйжуулж чадах юм» гэлээ.

АЗ-д тогтоолын хамтаар өмнө нь ХЗХБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн Гаагт баталсан Сирийг химийн зэвсэггүй болгох цогц арга хэмжээг дэмжжээ. 10 сарын 1-нд ХЗХБ-ын шинжээчид ирэх оны дунд гэхэд устгагдсан байх сирийн байлдааны хордуулах бодисын нөөцийг шинжлэх ажилдаа орох юм.

Эдгээр баримт бичгүүд «Женев-2» чуулганы замыг нээж өгөх юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн мэдээлснээр Женев дэх олон улсын уулзалт 11-р сарын дундуур төлөвлөгджээ. Түүнд Дамаскийн албан есны төлөөлөгчдөөс гадна Сирийн талын нэгээр тархсан сөрөг хүчний бүлэглэлүүд оролцох юм.

Харин энэ хооронд дипломатчид хүмүүнлэгийн асуудлыг хөндөх зөрчилдөөний улс төрийн тал дээр ажиллах болно. Бүтэн 2 жилийн турш Сирийн хүн ам иргэний дайн, улс төрийн залхаан цээрлүүлт гэсэн 2 дарлалын дор амьдарч байгаа билээ.

Үүний үр дүнд ямар ч гэм буруугүй хүмүүс хохирч байгаа юм. «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа сурвалжлагад сүүлийн 20 жил Сирид амьдарч буй гэлэнмаа Аньесе-Мариам. Сирийн мянга мянган  хүүхдүүд өлсгөлөн болон өвчний улмаас амь эрсдэж байна гэж мэдээлжээ.

«Сирийн хүүхдүүд маш онцгой байдалд байна. Иймээс бид энх тайвныг эрхэмлэн, зэвсгээр хөөцөлдөх, зөрчилдөөнийг цэрэгжүүлж дайнжуулахаа болих хэрэгтэй. Идэх юмгүйгээс зөвхөн Дамаскад гэхэд л 2000 хүүхэд үхлийн ирмэгт байна.

Энэ бол хүн төрөлхтөний эмгэнэлт явдал, иймээс бид дэлхийн хариуцлагатай хүмүүсийг ихэнхдээ зүгээр л нэг мартчихдаг хүүхдүүдийн төлөө санаа тавихыг хүсэж байна» гэж Аньесе-Мариам хэллээ.

Их Британий ГХ-ийн тэргүүн Уильям Хейг Сирид олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоол шаардлагатай болно гэж үзэж байна. Гэвч, химийн зэвсгийг устгах ийм хүнд асуудлаар баримт бичиг зөвшилцөж чадсан байтал хүмүүнлэгийн талаар асуудал шийдэхэд хүндрэл учрах ёсгүй юм.