Найробийн худалдааны төвд болсон террорист үйл ажиллагааны үр дагаврыг арилгах ажиллагаа Кенид үргэлжилж байна. Сирид орон нутгийн «аль-каидийн» салбар голлох үүрэг гүйцэтгэх эвлэршгүй сөрөг хүчин тусдаа цэргийн эвслийг бий болгож байна.

Харин Иракт орон нутгийн террорист бүлэглэлүүд өөрийн идэвхжлийг дөнгөж л нэмэгдүүлж байгаа бололтой. Зөвхеөн «Их Ойрхи Дорнод» хэмээн нэрлэгдсэн улсууд ч төдийгүй, хил залгаа улсууд нилэнхүйдээ тогтворгүй бүс болон хувирч байна.

Бүс нутгуудад юу болж байна вэ? Тоймч Евгений Ермолаевын үзэж байгаагаар «террорист интернационал» Өрнөдийн дур зоргоороо аашлах явдлыг ашиглан дайралтанд шилжин оржээ.

«Террорист бүлэглэлүүдийн идэвхжлийн зэрэгцээ тэдний нягтрал бэхжил явагдаж байгаа юм. Пакистан, Афганистанаас эхлэн Ирак, Сири, Ливан, Египет, Ливигээр дамжин улмаар Африкийн нилээд хэдэн улсууд хүртэл сунжирсан террористын нум үүссэн байна.

Террорист хүчний нягтралын нилээд тод илрэл бол «Ирак, Левантагийн лалын улс» байгууллагыг байгуулсан явдал юм. Үүнээс өмнө аль хэдийн «Лалын Магриба улсууд дахь Каида» бий болж, мөн энэ байгууллагуудын салбар Аравийн хойг, Ирак улсуудад үүсчээ. Тоо хэмжээ шинэ чанарт шилжих боллоо.

Энэ нь яг энэ цаг үед болж байгаа нь тохиолдлын биш юм. Олон улсын терроризмын сүлжээ, тэдний мэдэлд сирийн газар нутаг дээрх терроризмын «туршилтын полигон», Ливээс зэвсэг, Персийн булангийн орнуудаас мөнгө авсандаа нилээд урамшсан нь лавтай.

Харин өрнөдийн орнууд аман дээрээ санаа зовсон байдал гаргаж, ажил дээрээ энэ террорист байгууламжийн нээлттэй дур зоргоороо аашилж байгаад ямар нэгэн байдлаар саад болохын оронд ямар ч арга хэмжээ авахгүй байгаа билээ.

Үүний үр дүн ойлгомжтой- «террорист интернационал» Өрнөдийн дураараа аашлах байдлыг ашиглан, тасралтгүй хучээ нэмэгдүүлж дайралтанд шилжиж байна. Харин бүс нутгуудын ард түмэн урьдын адил террорын гол золиос болсоор байна».

Олон улсын терроризмын сүлжээ идэвхжиж байгаа шалтгааныг манай нэвтрүүлгийн бас нэг оролцогч, шинжээч Андрей Грозин өөр нүдээр харсаныг сонирхое:

«Сири, Ирак, Ливи, Кени зэрэг Ойрхи болон Дундад Дорнод, Африкийн халуун цэгүүдийн байдлыг геополитикийн үйл явцаас ангид авч үзэх аргагүй юм. Хамгийн гол нь Өрнөд олон улсын шатрын тавцан дээр гол тоглогчийн дурд санаархахаа үргэлжлүүлсээр байна.

Тэр өөрийн давуу талаа стратегийн чухал Ойрхи Дорнодод хадгалахыг эрмэлзэж байгаа юм. Мэдэлд орохыг үл хуүсэгчдийг устгахын тулд цэрэг дайны хүчийг хэрэглээд зогсохгүй «эмх замбараагүй байдлыг зохицуулах» дайныг ч ашиглаж байгаа юм.

Учир нь золиос-орнуудын улс, нийгмийн бүтцийг эвдэн сүйтгэхэд оршино. Үүний үр дүнд эдгээр улсуудад эмх замбараагүй байдал үүсч байна. Аль-Каидийн хувьд өөр олигтой юм бодож олохгүй юм. Өрнөд террористуудыг гараас нь хөтлөөд явдаггүй билээ. Гэвч түүний өсөж хөгжихөд чиглэл олгодог юм.

Ливийг эвдэн сүйтгэсний дараа олонх нь Өрнөдийг илүүд үзэн эмх замбараагүй байдлыг удирдах таатай орчин бүрдсэн гэж үзжээ. Үүнийгээ Сири улс дээр хэрэгжүүлэх гэтэл ард түмэн, арми, дэглэмийн тууштай эсэргүүцэлд бүдрэн унасан юм. Жихадуудаас цөм нь бүрдсэн сирийн сөрөг хүчин Сири улсад АНУ-ын цэрэг дайны цохилт өгүүлэхээр ихэд найдсан байжээ.

Хэрэв энэ санаа хэрэгжсэн бол олон улсын терроризмын сүлжээ бэхжих байсан, гэвч энэ нь бүтэлгүйтсэн тул өөрсдийгөө сануулахын тул уг сүлжээ идэвхжлийн хэмээ нэмэгдүүлжээ. Кенид болсон терактыг энэ төлөвлөгөөний нэг илрэл, Аль-Каидийн нэг салбарын эсэргүүцлийн ажиллагаа гэж үзэж болох юм.

Харин Аш-Шабаб бүлэглэл бол зөвхөн гүйцэтгэгч байж таарна. Хамгийн гаслантай нь Кенид болсон теракт Өрнөдийн нүдэн дээр үнээ нэмэгдүүлэх гэсэн террорист интернационалын эцсийн оролдлого биш байх нь лавтай».