НҮБ-ы АЗ-ийн баталсан 2118-р тогтоол сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх боломжийг олгож байна гэж БНХАУ-ын ГХ-ийн тэргүүн Ван И НҮБ-ын АЗ-дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний хэлснээр, тогтоол Сирийн химийн зэвсгийг устгахыг уриалж, цаашдын үйлдлийн замын зургийг тодорхойлж өгчээ.

Тэрбээр, Хятад улс Сири улсад шинжээчдийг илгээж, санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн байна. Ван И «тогтоол баталсан явдал Сири улсыг дайны ирмэгээс энх тайвны замд эргэн орохыг зөвшөөрч, улс төрийн аргаар асуудлыг зохицуулах шинэ боломжуудыг олголоо» гэж дурьджээ.