НҮБ-ын АЗ-ийн Сирийн химийн зэвсгийн тухай тогтоолыг зөвхөн сирийн засгийн газар ч биш, сөрөг хүчин ч бас мөрдөх ёстой гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Түүний хэлснээр, АЗ-ийн шаардлагын дагуу сирийн сөрөг хүчин олон улсын шинжээчидтэй хамтран ажиллах шаардлагатай.

НҮБ-ын АЗ-өөр батлагдсан тогтоол хямралыг энх тайвнаар зохицуулах боломжийг олгож байгаа юм гэж Лавров тэмдэглэлээ. Түүний хэлснээр, тогтоол «зохицуулалтын талбар болсон 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан ёсны мэдээний ямар ч тайлбаргүйгээр дэмжигдэж байгаа юм».

Түүний зэрэгцээ тэрбээр «Орос улс Сирид тулгарч байгаа ажиллагааны бүх бүрэлдэхүүнд оролцоход бэлэн байгаа» гэдгийг мэдэгджээ. Орос улс 10-р сарын 1-ээс эхлэх Сири дэх химийн зэвсгийн НҮБ, ХЗХБ-ын шинжээчдийн гүйцэтгэх ажил мэргэжлийн, алдаа дутагдалгүй гэдэгт найдаж байгаа юм.

Тэрбээр, Сирийн химийн зэвсгийн нөөцийг олон улсын хяналтад авах явц аюулгүй ажиллагааны бүх хэм хэмжээг мөрдөн, хугацаандаа гүйцэтгэгдэхийн тулд бүх л зүйлийг хийхийг уриаллаа. Өчигдөр ХЗХБ сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд гэхэд устгах түргэвчилсэн хөтөлбөрийг баталжээ.

Шийдвэрийн дагуу Сири дэх шалгалт 2013 оны 10-р сарын 1-ээс эхлэх юм. Үүнээс гадна Лавров: «талын нэгээр тархсан сирийн сөрөг хүчний отрядууд эцсийн эцэст, урьд нэгэнтээ Сирийн засгийн газрын хийснээр ямар ч урьдчилан нөхцөлгүйгээр олон улсын чуулганд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдэж чадах байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ».