НҮБ-ын АЗ Сирийн химийн зэвсгийг устгах тогтоолыг баталлаа. Баримт бичиг нэгэн дуугаар батлагджээ.Сири улс хорт бодисынхоо бүх нөөцийг устгаж, шинжээчдийг ямар ч саад тотгоргүй улс орон луу нэвтрүүлэхийг тогтоол щаардах болно.

Тогтоол НҮБ-ын АЗ-ийн Дүрмийн 7-р заалтыг агуулаагүй учир өмнө нь АНУ-ын хичээж байснаар дээрх нөхцлийг биелүүлээгүй тохиолдолд Башар Асадын засгийн газрын эсрэг шууд хүч хэрэглэх боломжгүй байна.

2118-р тогтоолд сирийн зөрчлийг зохицуулах орос-америкийн төлөвлөгөөг зөрчсөн тохиолдолд буюу химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд НҮБ-ын АЗ даруй үйлдэл хийхийн төлөө санал хураалт явуулах эрхтэйг онцлон заажээ. АЗ-ийн хариу арга хэмжээ «зөрчлийн хүнд хөнгөн 100% нотлогдсон»-оос хамаарах болно.

Тогтоолын биелэлтийн хариуцлага зөвхөн Сирийн засгийн газарт биш, сөрөг хүчнийхэнд ч гэсэн оногдох бөгөөд тэд химийн зэвсэг дайчдын гарт орохгүй байхыг хичээх ёстой гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгджээ.Түүний хэлснээр Орос улс Сирид тулгарч байгаа ажиллагааны бүх бүрэлдэхүүнд оролцоход бэлэн байгаа юм.

Мөн АНУ-ын Төрийн ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри, «уг зөвшилцлийн биелэлтийн хариуцлага Асадын дэглэмд ноогдох болно» гэж онцолжээ. Керригийн хэлснээр, «Хэрэв Дамаск тогтоолын шаардлагыг биелүүлэхгүй бол үр дагавартай тулгарах болно».

Түүнээс гадна НҮБ-ын АЗ-ийн дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг биелүүлэх хариуцлагад зөвхөн сирийхэн төдийгүй сирийн сөрөг хүчинд тусалдаг улсууд ч хамааралтай болохыг уриалсан байна.

Тиймээс Турк, Саудын Арав, Катар, Франц, АНУ, Их Британи улсууд «энэ тогтоолын өмнө хариуцлага хүлээх болно» гэж тэрбээр мэдэгджээ.Өмнө нь Гааг дахь ХЗХБ-ын Гүйцэтгэх зөвлөл Сири дэх хорт бодисыг устгах төлөвлөгөөг 2013 оны дундуур гэж гэж баталсан билээ.

Зэр зэвсгийн нөөцийг шинжлэн судлах ажиллагаа 10-р сарын 1-ээс эхлэх естой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн мэдэгдсэнээр Сирийн асуудлаарх шинэ энхийн чуулган «Женев-2», 11-р сарын дундуур болох юм.