НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлаарх тогтоолын төсөл бүр мөсөн зөвшөөрөгдлөө. Энэ тухай Орос улсын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров мэдээллээ. Өмнө нь тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Нью-Йоркод ээлжит уулзалтаа хийсэн юм.

Яриа хэлэлцээр амжилттай болж, талууд Сирийн химийн зэвсгийг устгах үүрэг хариуцлагын талаар нэгдмэл үзэл бодлыг боловсруулж чадсан бөгөөд тогтоолыг зөрчсөн тохиолдолд хийх үйлдлийг тохиролцжээ.

Сирийн тогтоолыг боловсруулж тохиролцоход орос америкийн дипломатчдад хоёр 7 хоног шаардагджээ. Үүний үр дүнд Сири улс химийн зэвсгийг хориглох Гэрээний гишүүн орны хувьд химийн зэвсгийг хэрэглэх, боловсруулах, үйлдвэрлэх болон бусад аргаар химийн зэвсгийг олж авахгүй гэж тогтоожээ.

Аль хэдийн улс оронд оршиж байгаа химийн зэвсгийг хянах, улмаар устгахыг Сири улс ХЗХБ-д шилжүүлж байгаа юм.Уг тохиролцооны аливаа зөрчил, тэр тусмаа зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдэл олон улсын цээрлэл хүлээх болно гэж Лавров сайд мэдээлсэн байна.

«Тогтоолд Женевт шийдсэн тохиролцоог тусган, энэ үйл явцын аливаа зөрчил хэн үйлдсэнээс үл хамааран аль нэг тал химийн зэвсгийг хэрэглэсэн тохиолдолд АЗ тухайн тохиолдлыг авч үзэх болно. НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг ч хэрэглэхэд бэлэн хэдий ч зөрчлийн 100% нотлогдсон хүнд хөнгөнөөс хамаарах юм» гэж Сергей Лавров тэмдэглэлээ.

Урьд нь АНУ, Их Британи, Франц улсуудын дэмжлэгтэйгээр тогтоолын шаардлагын аливаа ухралтад НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг автоматаар хэрэглэх төслийг шаардаж байсан билээ. Москва, Бээжин тийм байр суурийг эсэргүүцсэн юм.

Үүний дунд оросын дипломатчидад тогтоолыг зөрчсөн тохиолдол болгон тусдаа авч үзэгдэх ёстойг нотолж чадлаа. Энэ бол Өрнөдийн байр сууринаас авч үзвэл маш чухал юм гэж Ойрхи Дорнодын асуудлын шинжээч Семен Багдасаров тэмдэглээд

«Энэ бол маш чухал нэмэлт гэж үзэж байна. Ямар ч эргэлзээгүйгээр энэ бол Оросын ГХЯ-ны санаачлагаар үр дүн олсон, учир нь Өрнөдөд, юуны өмнө АНУ, хэдийгээр нэг бус удаа химийн зэвсгийг сөрөг хүчнийхэн хэрэглэсэн болохыг нотолсон байтал засгийн газарт тохож байсан билээ.

Тухайлбал, 8 сарын 21-нд Дамаск орчмын тохиолдол нэг ч мэргэжилтний эргэлзээг төрүүлээгүй юм. Тэнд ливийн армийн зэвсэгт хүчинд хэрэглэгдэж байсан зэвсгийг хэрэглэсэн бөгөөд тэндэхийн агуулахаас л сөрөг хүчинд зэвсэг нийлүүлдэг болох нь бүхэнд тодорхой байна» гэлээ.

Ларов, Керри нарын тохиролцсон Сирийн талаар шийдвэрийн төсөл журам ёсоор Гааг дахь ХЗХБ-ын штаб-байр луу илгээгдсэн юм. Тэнд уг асуудлыг 1 өдрийн туршид авч үзэх естой. Дараа нь тогтоолын бичиг НҮБ-ын АЗ-д шилжих юм. Цагийн зөрөөг тооцвол баримт бичгийн санал асуулга Нью-Йоркод өнөөдөр болох боломжтой юм.